МЭДЭЭ
|
100 Залуу, эмэгтэй сэтгүүлчдийн онлайн чуулган-марафон болно
2020/05/241403
Глоб Интернэшнл төвөөс сонгуулийн үнэн зөв, ёс зүйтэй зарчимын дагуу хэрхэн мэдээлэх талаар залуу, эмэгтэй сэтгүүлчдэд мэдлэг олгох зорилготой онлайн чуулган-сургалтыг 2020 оны 5 сарын 25-29-ны хооронд зохион байгуулах гэж байна.
|
|
“Телевизийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” сургалт боллоо
2020/05/211589
Глоб Интернэшнл төвөөс 2020 оны 5 сарын 19-22-ны өдрүүдэд сэтгүүлчдэд зориулан “Телевизээр сонгуулийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” сургалт зохион байгууллаа. Сургалтад МҮОНТ болон хувийн хэвшлийн нийт 14 сэтгүүлч оролцож “Ардчилсан сонгууль” болон “Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг”-ийн талаарх суурь мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ “Сонгуулийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” хоёр өдрийн сургалтад хамрагдлаа.
|
|
Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2019 бэлэн боллоо
2020/05/141872
Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс жил бүр бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлэн боллоо. Энэхүү тайлангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх зүйн хүрээ, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг, Шинэ Коронавирус ба (COVID 19) ба Хэвлэлийн эрх чөлөөний талаарх мэдээллийг унших боломжтой.
|
|
“Zoom-bombing” буюу цахим халдлагаас урьдчилан сэргийлэх товч хөтөч
2020/05/121874
Энэхүү товч гарын авлага нь Zoom платформыг ашиглаж хурал уулзалт зохион байгуулахдаа өөрсдийгөө болон онлайн үйл ажиллагаагаа илүү сайн бэлтгэх мөн хамгаалахад туслах зорилготой юм.
|
|
Үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийн төлөө шийдэмгий өөрчлөлт хийхийг нийгмийн сүлжээний эздэд уриаллаа
2020/05/051581
Үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийн төлөө шийдэмгий өөрчлөлт хийхийг Google, Facebook, Apple, Twitter, Microsoft, Amazon зэрэг компаниудын удирдлагуудад уриаллаа. Ардчиллын үндсэн зарчимд тулгуурлан цахим платформуудын эгэх хариуцлага, мэдээллийн үнэн бодит байдлыг сайжруулахад шийдэмгий өөрчлөлт хийхийг интернэтийн ачаар өөрийн эрх мэдэл, эд баялгийг олж авсан цахим платформ, нийгмийн сүлжээний эзэд болох Сундар Пичай, Марк Цукерберг, Тим Күүк, Жэк Дорсей, Брэд Смит болон бусад эрхмүүдэд хандаж олон улсын байгууллагууд уриалга гаргалаа.
|
|
Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал: 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан тулга үг
2020/05/011864
Хэвлэлийн эрх чөлөө бол иргэн таны эрх чөлөө. Айдас үгүй, зусар үгүй чөлөөт, хараат бус, олон ургальч мэргэжлийн сэтгүүл зүй таны үнэн бодитой мэдээлэлтэй байхад ус агаар шиг хэрэгтэй. Иймээс энэ өдөр бол таны, бидний өөрийнхөө эрх чөлөөнд тулгарч буй асуудлыг хэлэлцэн, тунгаан шүүх учиртай өдөр билээ.
|
|
Олон улсын байгууллагууд МУ-ын Засгийн газарт хандаж уриалга гаргалаа
2020/04/301281
"Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт хандаж чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд аюул, заналхийлэл учруулж буй хууль тогтоомжуудад яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.
|
|
Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөрт зориулсан “Facebook Live” мэдээллийн үйл ажиллагаа болно
2020/04/301525
Глоб Интернэшнл төв Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг тохиолдуулан 2020 оны 5 сарын 1-ний өдөр 13:00 цагт “Facebook Live” мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, тохиолдол, судалгааны тоо баримтыг танилцуулна.
|
|
“Үнэний төлөө” 12 дахь удаагийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна
2020/04/301488
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2020 оны 5 сарын 1-ний өдөр “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналыг гардуулна.
|
|
КОВИД-19 ба Хэвлэлийн эрх чөлөө
2020/04/291727
Олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудын хариу үйлдэл, зөвлөмжүүд дээр үндэслэн бэлтгэв.
|