1 МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
2018-04-26
1.1.2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэх үүрэгтэй этгээд нь уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.1.2.харилцагчийг таньж мэдэх талаархи урьд авсан мэдээллийг шинэчлэх;
1.1.3.өндөр эрсдэлтэй харилцагчийн талаархи мэдээллийг шинэчлэх;
2 БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ
2018-05-03
6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.4.4.хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар иргэнийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
3 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
2018-06-21 12 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх
12.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө.
12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:
12.2.1.нэрийн сан;
12.2.2.хаягийн сан;
12.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл;
12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл.
2.3.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл хаалттай байна:
12.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл;
12.3.2.төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл;
12.3.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад хөтөлсөн улсын бүртгэлийн мэдээлэл.
4 ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
2018-06-21 36.2.Эд хөрөнгө өмчлөгч этгээд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөрийн өмчийн эрхийн бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн сангаас үнэ төлбөргүйгээр авах эрхтэй.
36.3.Энэ хуулийн 36.2-т заасан өмчлөгчийн мэдээлэл авах эрхийг улсын бүртгэлийн байгууллага хариуцан хангана.
5 БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
2018-06-27 15.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага багшийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.3.боловсролын салбарын мэдээллийн цахим санг бүрдүүлэх;
6 ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
2018-06-27 8.3.Орон нутгийн хамгаалалтын онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ:
8.3.2.цагийн байдлын тухай мэдээ, мэдээлэл харилцан солилцох;