ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ
2005-12-01
8.1.5.энэ хуулийн 52.1.12-т дурдсан цахим хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт доод хязгаар.
13.1.2.урьдчилсан сонголт явуулах тухайгаа энэ хуулийн 21.1-21.4-т заасны дагуу зарлан мэдээлэх;
21 дүгээр зүйл.Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх
21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.
21.3.Энэ хуулийн 9.2-т заасан этгээдийн тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
52 дугаар зүйл.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
52.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам батлах;
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ
6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;
8.4.6.Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх;
52.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.
64 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
64.1.2.тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх;
20.2.Санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоон дахь мэдээлэл нь холбогдох шийдвэр, эрх зүйн акт, нягтлан бодох бүртгэлийн баримтаар баталгаажсан байна.
22.5.Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно.
52.3.Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.
52.6.Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй:
52.6.5.болзошгүй өр төлбөрт хамаарах болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан холбогдох бусад мэдээлэл.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ
2010-06-24
10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
10.1.7.төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, нийтэд мэдээлэх.
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
2003-01-03
8 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
8.1.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн, биелэлтийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу дээд шатны Засаг дарга, Засгийн газарт мэдээлэх.
10 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх
10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
2019-11-03
23 дугаар зүйл.Тусгай сангаас санхүүжилт хийх хэлбэр
23.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно.
24 дүгээр зүйл.Тусгай сангийн тайлагнал, ил тод байдал
24.2.Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.
24.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан шинээр олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээ, сонгон шалгаруулалтын журам, тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, мэдээллийг тогтмол шинэчилнэ.
24.7.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19, 5.3.20-д заасан тусгай сангаас зээл, буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
23.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2006-12-15
29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх
е/нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах;
33.1.3.Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
33.1.8.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх;