Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
- Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай
- Иргэний хамгааллын тухай
- Галын аюулгvй байдлын тухай
- Хvнсний тухай
- Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай
- Онц байдлын тухай
- Цагдаагийн байгууллагын тухай
- Дайны байдлын тухай
- Дайн бvхий байдлын тухай
Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай
1991-06-24.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН YНДСЭН ЭРХ ТYYНИЙГ ХАМГААЛАХ
6 дугаар зvйл. Бvтээгдэхvvний талаар vнэн зөв, бvрэн мэдээлэл авах
4.Хэрэглээнд гаргасан бvтээгдэхvvн хvний амь нас,
эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд гэм хор учруулж болох нь нотлогдвол энэ
тухай vйлдвэрлэгч, худалдагч олон нийтэд нэн даруй мэдээлэх vvрэгтэй.
Мөн
энэ тухай орон нутгийн Хурлын гvйцэтгэх захиргаа, улсын хяналтын
холбогдох байгууллага хэвлэл, мэдээллийн болон бусад арга хэрэгслээр
олон нийтийн сонорт хvргэх арга хэмжээ авна.
1994-05-24.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
8 дугаар зvйл. Иргэний хамгаалалтын зарлан мэдээлэл
З.Хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын хөнөөлийн vед иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн дохиог холбоо,мэдээллийн байгууллага өмчийнхөө хэлбэрээс vл хамааран vнэ төлбөргvй саадгvй дамжуулна.
1999-05-28.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ГАЛЫН АЮУЛГYЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
22 дугаар зvйл. Гал тvймрийн аюулгvй байдлын талаархи мэдээ мэдээлэл
22.1.Гал тvймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал тvймэртэй тэмцэхтэй холбогдсон хойшлуулшгvй мэдээллийг эрх бvхий байгууллагын хvсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дараалал vл харгалзан төлбөртэйгээр нийтэлж нэвтрvvлнэ.
1999-10-07
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ХYНСНИЙ АЮУЛГYЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТ
6 дугаар зvйл. Хvнсний эрvvл ахуйн аюулгvй байдалд тавих дотоодын болон олон нийтийн хяналт
16.2.Иргэн,
төрийн бус байгууллага хvнсний аюулгөй байдалд хяналт тавьж, илэрсэн
зөрчлийг төрийн захиргааны болон хяналтын эрх бvхий байгуулага, албан
тушаалтанд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг
сэрэмжлvvлнэ.
Ус цаг уур орчны хяналт шинжигээний тухай
1997-11.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
УС ЦАГ УУР ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ
13 дvгаар зvйл. Ус цаг уур, орчны мэдээлэл дамжуулах
13.4. Байгалийн гамшгийн тухай мэдээллийг харилцаа холбооны бvх төрлийн хэрэгслээр өмчийн ялгаа харгалзахгvйгээр эхний ээлжинд шуурхай дамжуулна.
1995-11-14.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ОНЦ БАЙДЛЫГ ЗАРЛАХ YНДЭСЛЭЛ ЖУРАМ
7 дугаар зvйл. Онц байдал зарлах, тvvний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэр хvчин төгөлдөр болох
2.Онц байдал зарлах, тvvний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэрийг тvvнийг хэрэгжvvлэх байгуулагад нэн даруй хvргvvлж, олон тvмний мэдээллийн хэрэгсэл, боломжтой бусад аргаар нийтэд шуурхай мэдээлж, албан ёсоор нийтэлнэ.
1993-12-02.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ
26 дугаар зvйл. Цагдаагийн байгууллагын ажлын шуурхай байдлыг хангах
1.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах
vvрэг гvйцэтгэж яваа vедээ цагдаагийн байгууллага, алба хаагч дараахь
эрх эдэлнэ:
2/гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл шуурхай дамжуулахад байгууллага, иргэдийн холбооны хэрэгсэл ашиглах;
4/нийтэд тvгээх яаралтай мэдээллийг хvн амд хvргэх шаардлага гарсан vед хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан тохиолдолд
цагдаагийн байгууллага өмчийн хэлбэрийг нь харгалзахгvйгээр тээврийн
хөлс буюу гарсан шууд зардлыг төлнө.
Мөн хэсгийн З,4-т заасан
тохиолдолд цагдаагийн байгууллага төрийн өмчийн тээврийн болон хэвлэл,
мэдээллийн хэрэгслийг vнэ төлбөргvй ашиглана. Харин бусад төрлийн өмчийн
тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашигласан бол холбогдох хөлс
буюу гарсан шууд зардлыг төлнө.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан хөлс, зардлыг цагдаагийн алба хаагч тухайн vед шууд төлөх боломжгvй бол тээврийн болон холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан тухай албан ёсны баримт өгч, тооцоог нөхөн хийнэ.
1998-05-15
Хоёрдугаар бvлэг
Дайны байдлыг зарлах нөхцөл
5 дугаар зvйл. Дайны байдал зарлах
5.4. Дайны байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийд-
вэрийг
дагаж мөрдөхөөс нь 6-аас илvvгvй цагийн өмнө Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
зарлана.
6 дугаар зvйл. Дайны байдлыг цуцлах
6.3. Дайны байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
1998-01-08.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ДАЙН БYХИЙ БАЙДАЛ ЗАРЛАХ НЄХЦЄЛ
5 дугаар зvйл. Дайн бvхий байдал зарлах
5.5. Дайн бvхий байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.
7 дугаар зvйл. Дайн бvхий байдлыг цуцлах
7.3. Дайн бvхий байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.