МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 28-ны
өдөр
Улаанбаатар хот
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ
хуулийн зорилт нь Монгол Улсын Yндсэн хуульд заасан хvний vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг
баталгаажуулахад оршино.
2 дугаар зvйл. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хангах
Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.
3 дугаар зvйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох
З.1.Хэвлэл
мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж, нэвтрvvлж байгаа зvйлийнхээ
тєлєє хариуцлага хvлээнэ. Тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт
/цензур/ тогтоохгvй.
3.2.Тєрєєс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд
нийтлэх, нэвтрvvлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгvй
бєгєєд ийм хяналтын vйл ажиллагааг санхvvжvvлэхгvй.
4 дvгээр зvйл. Тєрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох
Тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ