Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2019 бэлэн боллоо

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс жил бүр бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлэн боллоо. Энэхүү тайлангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх зүйн хүрээ, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг, Шинэ Коронавирус ба (COVID 19) ба Хэвлэлийн эрх чөлөөний талаарх мэдээллийг унших боломжтой.

Мөн энэ жил 2020 оны 11 дүгээр сарын гуравны өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь хуралдаан дээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг UPR) болно. Бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төрийн бус байгууллагын тайланг сэтгүүлч, сэтгүүл зүйн эрдэмтэн багш, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэж, аравдугаар сард Хүний Эрхийн ТББ-ын Форумын тайлангийн нэг хэсэг болгон илгээсэн юм. Энэхүү тайланг хавсралт хэсгээс бүрэн эхээр унших боломжтой. 

Тайланг энд дарж уншина уу.