Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

1992-01-13 Улаанбаатар хот


ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

16.8 соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

16.16 итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

16.17 төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

Арван есдүгээр зүйл.

1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

2.Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.

3.Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.


МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ

2000-12-07                                                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Комисс, түүний гишүүний бүрэн эрх

19 дүгээр зvйл. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж

19.6. Комиссын гишүүн нь гаргасан шаардлага, зөвлөмжөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхтэй.

ТАВДУГААР БYЛЭГ
КОМИССЫН ГИШYYНИЙ БYРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

21 дүгээр зvйл. Улс төрийн баталгаа

21.2 Комиссын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, нийтлэх, шашин шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.

Шvvхийн тухай

2002-7-4 Улаанбаатар хот

ШVVХИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ

Шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх зарчим
8 дугаар зvйл. Хууль, шvvхийн өмнө эрх тэгш байх
8.1.   Монгол Улсад хvн бvр vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсрол болон бусад байдал, тvvнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргvйгээр хууль, шvvхийн өмнө эрх тэгш байна.

11 дvгээр зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах
11.1.   Шvvх хуралдааныг нээлттэй явуулна.
11.2.   Хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэг, маргааныг шvvх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэнэ.
11.3.   Шvvх тухайн хэрэг маргааны онцлогоос шалтгаалж шvvх хуралдааныг хаалттай явуулж болно.

21 дvгээр зvйл.Шvvхийн шийдвэр
21.4.   Улсын дээд шvvхийн шийдвэрийг “Дээд шvvхийн мэдээлэл” сэтгvvлд ийтэлж болно.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Шvvгчийг сонгон шалгаруулах, томилох
27 дугаар зvйл. Сонгон шалгаруулалт зарлах
27.1.   Ерөнхий зөвлөл бvх шатны шvvхийн шvvгчийн сонгон шалгаруулалт явуулах тухай зарлалыг сонгон шалгаруулалт явуулах тухай өдрөөс 30-аас доошгvй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

34 дvгээр зvйл. Шvvгчийн бvрэн эрх
34.2.   Шүүгч албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах үүрэгтэй.
44 дvгээр зvйл. Шvvгчийн vйл ажиллагаанд хориглох зvйл
44.1.3.   Албан тушаалын бvрэн эрхээ шашны, эсхvл шашингvйн vзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах.

НАЙМДУГААР БVЛЭГ

Шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх баталгаа
77 дугаар зvйл. Шvvгчийн улс төрийн эрх
77.2.   Шvvгч vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шvтэх, эс шvтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хvндэтгэлтэй хандана.

85 дугаар зvйл. Улсын дээд шvvхийн Ерөнхий шvvгч, шvvгчийн баталгаа
85.1. Улсын дээд шvvхийн Ерөнхий шvvгч дараахь баталгаагаар хангагдана
85.1.1. Бие, нэр төр, уналга, орон сууц халдашгvй дархан байх,

Прокурорын тухай

2002-7-4  Улаанбаатар хот

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ

Прокурорын эрх хэмжээ
17 дугаар зvйл.Прокурорын vvрэг
17.1.  Прокурор дараахь vvрэгтэй:
17.1.3. албан vvрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах.

ГУРАВДУГААР БVЛЭГ

Прокурорын хяналтын эрх зvйн хэлбэр
29 дvгээр зvйл. Прокурорын зөвшөөрөл
29.1. Шvvхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хэрэг бvртгэх, мөрдөн байцаах, ял эдлvvлэх ажиллагааны явцад хvний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бvл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгvй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Прокурорын vйл ажиллагааны баталгаа
33 дугаар зvйл. Улс төрийн баталгаа
33.3. Прокурор vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шvтэх, эс шvтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хvндэтгэлтэй хандана.

Цагдаагийн байгууллагын хууль

1993-12-02

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ, ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДАЛ

З6 дугаар зvйл. Цагдаагийн алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог

2.Цагдаагийн алба хаагч vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шvтэх, эс шvтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албанд хvндэтгэлтэй хандана.

Эрvvгийн хууль

2002-7-4 Улаанбаатар хот

ЭРVVГИЙН ХУУЛЬ
ЕРЄНХИЙ АНГИ
НЭГДVГЭЭР ХЭСЭГ
НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
НЭГДVГЭЭР БVЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЭРVVГИЙН ХУУЛИЙН ЗОРИЛТ, ЗАРЧИМ
3 дугаар зvйл. Хууль ёсны зарчим
3.3. Хvний vзэл бодол, итгэл vнэмшлийн төлөө эрvvгийн хариуцлага хvлээлгэхгvй.

ТУСГАЙ АНГИ
ТАВДУГААР ХЭСЭГ
ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
86 дугаар зvйл.Vндэсний эв нэгдлийг бусниулах
86.1. Хvмvvсийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны vзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцvvлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЗУРГАДУГААР ХЭСЭГ
ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ЗУРГАДУГААР БVЛЭГ

ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ, АЛДАР ХVНД, НЭР ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
110 дугаар зvйл. Доромжлох
110.1. Бусдын нэр төр, алдар хvндийг олон нийтийн өмнө, эсхvл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111 дvгээр зvйл. Гvтгэх
111.1.   Хvний нэр төр, алдар хvндийг гутаах зорилгоор илт худал гvжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.   Гvтгэлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан, эсхvл доромжлох, гvтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгvvлсэн этгээд vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.3.   Хvнд, онц хvнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гvтгэснээс хvнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ДОЛДУГААР БVЛЭГ

ХVVХЭД, ГЭР БVЛ, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
123 дугаар зvйл. Садар самууныг сурталчлах
123.1 Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дvрс бичлэг, бусад зvйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд vзvvлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрvvлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.2. Энэ хэрэгт арван зургаан насанд хvрээгvй хvнийг татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.3. Энэ хэргийг насанд хvрээгvй хvнд хvч хэрэглэж буюу энэ гэмт хэрэгт урьд шийтгvvлсэн этгээд, эсхvл зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн бол таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН НАЙМДУГААР БVЛЭГ

ИРГЭДИЙН УЛС ТЄРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
132 дугаар зvйл. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих
132.1. Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан, жагсаал, цуглаанд оролцсоных нь төлөө иргэнийг ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгисөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

134 дvгээр зvйл. Иргэнийг vзэл бодлоор нь мөрдөн мөшгих
134.1. Иргэнийг улс төрийн нам, төрийн бус байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгөсөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласан бол тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасах, хоёр зуун тавиас гурван зуун тавин цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах, эсхvл хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

139 дvгээр зvйл. Сэтгvvлчийн хуульд нийцсэн vйл ажиллагаанд саад хийх
139.1. Єөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
139.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

144 дvгээр зvйл. Шашны харгис vзэл номлол сурталчлах, тараах.
144.1. Шашны харгис vзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
144.2. Энэ хэргийг давтан vйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл хоёр жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
144.3. Насанд хvрээгvй хvнийг шашны харгис vзэл номлолд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл дөрвөн жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЕСДVГЭЭР ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ ЖУРАМ, ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БОЛОН
АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ХОРИН ДОЛДУГААР БVЛЭГ

ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
259 дvгээр зvйл. Шvvгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бvртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор шvvхийн шийдвэр гvйцэтгэгчийг гvтгэх
259.1.   Хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах, хэрэг бvртгэх, мөрдөн байцаах, шvvхийн шийдвэрийг биелvvлэх ажиллагаатай холбогдуулж шvvгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бvртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор шvvхийн шийдвэр гvйцэтгэгчийг гvтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

АРВАН НЭГДVГЭЭР ХЭСЭГ
ХVН ТЄРЄЛХТЄНИЙ АЮУЛГVЙ БАЙДАЛ, ЭНХ ТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ГУЧДУГААР БVЛЭГ

ХVН ТЄРЄЛХТЄНИЙ АЮУЛГVЙ БАЙДАЛ, ЭНХТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
298 дугаар зvйл. Дайныг сурталчлах, уриалах
298.1.   Олон нийтийн дунд дайн явуулахыг сурталчилсан, дайнд уриалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
298.2. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах замаар буюу төрийн албан хаагч vйлдсэн бол хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иргэний хууль

2002-01-10 Улаанбаатар хот

I ХЭСЭГ
ЕРЄНХИЙ VНДЭСЛЭЛ
II ДЭД ХЭСЭГ
ИРГЭНИЙ ЭРХ ЗVЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД
ГУРАВДУГААР БVЛЭГ

Иргэн
21 дvгээр зvйл. Иргэний нэр, нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах
21.1.    Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.

21.2.    Иргэний нэр, нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зөвийг нотолж чадахгvй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхvл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах vvрэг хvлээнэ.

21.3.    Бодит баримтыг бvрэн гvйцэд мэдээлээгvйгээс бусдын нэр, нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах vvрэг хvлээнэ.

21.4.    Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгvйгээр тарааснаас гэм хор учирсан гэж vзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
21.5.    Иргэний дvрсийг гэрэл зураг, кино, дvрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгvйгээр нийтэлсэн, олон нийтэд vзvvлснээс гэм хор учирсан гэж vзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

21.6. Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан тvvнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хvрээнд олон нийтийг хамарсан vйл ажиллагааны явцад уг этгээдийг дvрсэлсэн, эсхvл тухайн этгээд өөрийгөө дvрслvvлсний төлөө хөлс, шан харамж авсан бол тvvний зөвшөөрөл шаардагдахгvй.

21.7. Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хvндийг гутаасан, эсхvл тvvний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зvйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгvйгээр олон нийтэд тараасан бол энэ зvйлд заасан журам нэгэн адил vйлчилнэ.
21.8. Энэ хуулийн 21.7-д заасан тохиолдолд учирсан гэм хорыг эдийн хэлбэрээр нөхөн төлvvлэхийг шаардах эрхгvй.

21.9. Энэ зvйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дvгээр зvйлд заасан журмын дагуу арилгана.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Хуулийн этгээд
Нэгдvгээр дэд бvлэг
Нийтлэг vндэслэл

27 дугаар зvйл. Хуулийн этгээдийн нэр
27.1. Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь тvvний зохион байгуулалт, эрх зvйн хэлбэрийг тусгасан байна.

27.2. Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.

27.3. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдvvлэхээр ижил, төсөөтэй байж болохгvй.

27.4. Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зvйлд заасан журмын дагуу арилгана.

27.5. Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бvртгvvлнэ.

27.6. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хvндийг хамгаалахад энэ хуулийн 21 дvгээр зvйлийн заалт нэгэн адил хамаарна.

II ДЭД ХЭСЭГ
ЗЄРЧЛИЙН УЛМААС VVСЭХ VVРЭГ
ТАВИН ХОЁРДУГААР БVЛЭГ

Гэм хоручруулснаас vvсэх vvрэг
497 дугаар зvйл. Гэм хор учруулснаас хариуцлага хvлээх vндэслэл
497.1. Бусдын эрх, амь нас, эрvvл мэнд, нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгvй vйлдэл /эс vйлдэхvй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах vvрэгтэй.

497.2. Гэм хор учруулсан этгээд ийнхvv гэм хор учруулсан нь тvvний буруугаас болоогvй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

497.3. Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгvй, тvvнийг уруу татсан, дэмжин тусалсан, тvvнчлэн гэм хор учруулсны vр дvнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хvлээнэ.

498 дугаар зvйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага.
498.1. Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хvлээсэн vvргээ гvйцэтгэх явцад гэм буруутай vйлдэл /эс vйлдэхvй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тvvнийг ажиллуулж байгаа ажил олгогч хvлээнэ.

511 дvгээр зvйл. Эдийн бус гэм хорыг арилгах.
511.1. Бусдын нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгvй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг vл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах vvрэг хvлээнэ.
511.2. Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хvрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан vр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хvрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд vvрэг болгоно.
511.3. Энэ зvйлд энэ хуулийн 21.4, 21.5, 21.6-д заасан журам нэгэн адил vйлчилнэ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай

1994-07-07 Улаанбаатар хот

7 дугаар зvйл. Жагсаал, цуглаан хийхийг хориглох газар

1. Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
3/радио телевизийн нэвтрvvлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар