Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол асуудал, тулгамдсан асуудлуудын тхай мэдэгдэл Үзэл бодол, түүнийг илэрхийлэх эрх чөлөөний НҮБ-ын Тусгай мэдээлэгч, OSCE-ийн Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч, OAS-ын Хэвлэлийн эрх чөлөөний тусгай мэдээлэгч нарын баталсан
ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид,
ЮНЕСКО, сэтгүүлчдийн нийгэмлэг, хүний эрхийн мэргэжилтнүүдтэй Лондонд
2000 оны 11-р сарын 29, 30-нд XIX зүйл, Чөлөөт илэрхийллийн төлөө
дэлхийн кампанийн ивээл дор, Канадын сэтгүүлчид Чөлөөт илэрхийллийн
төлөө байгууллагын тусламжтайгаар УУЛЗАЖ,
1999 оны 11-р сарын 26-ны тэдний хамтарсан тунхаглалыг САНАН ДАХИН БАТАЛЖ,
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэлгэрүүлэхэд бүсийн механизмуудын ач
холбогдол, тийм механизмуудыг дэлхийн бүх бүс нутагт хөгжүүлэх
шаардлагатайг ТЭМДЭГЛЭН,
Африкийн Хүний эрх, ард түмнүүдийн
эрхийн комиссын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний семинарын болон
Африкийн дүрмийн Африкт Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай
мэдээлэгч буюу бусад механизм бий болгох тухай зөвлөмжүүдийг САЙШААЖ,
АСЕАН, Ази-Номхон далайн бүс дэх хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх
бүсийн механизм бий болгох алхамуудыг САЙШААН ДЭМЖИЖ,
Америк
хоорондын хүний эрхийн комиссын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний
зарчмын тухай Америк хоорондын тунхаглалыг ДЭМЖИЖ,
Нэр төр
гутаахыг тодорхойлох нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ба нэр
төрийг хамгаалах зарчим 19 зүйл баримт бичгийг БАТЛАН,
Арьсны үзэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, гадаадынхныг үзэн ядах,
тэдгээртэй холбоотой бусад үл тэвчих үзлийн талаарх дэлхийн бага хуралд
бэлтгэх үйл явцын хэсэг болгож Арьсны үзэл ба хэвлэл мэдээллийн тухай
манай хамтарсан тунхаглал батлах зорилгыг МЭДЭГДЭЖ,
Дараах Тунхаглалыг БАТЛАВ:
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн чөлөөтэй урсгалд дэлхийн
олон хэсэгт бий болсон хоёр аюул их хэмжээтэй боллоо:
• сэтгүүлчид болон илэрхийллийн эрх чөлөөг хэрэгжүүлж буй бусад этгээдийн эсрэг дайралтууд (алах аргаар цагдан хянах)
• нэр төр гутаахын эсрэг болон гүтгэлгийн эсрэг хориглосон хуулиудыг хэтрүүлж хэрэглэх явдал.
Алах аргаар тавьдаг хяналт
•
Алах, хулгайлах, сүрдүүлэх зэргээр сэтгүүлчид, үзэл бодлоо илэрхийлэх
эрх чөлөөг хэрэгжүүлж буй бусад этгээдийн эсрэг дайралтууд, түүнчлэн
холбооны хэрэгслийг сүйтгэх нь бие даасан, шалган тогтоох сэтгүүл зүй,
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон нийтэд мэдээлэл чөлөөтэй очиход
үлэмж аюул учруулж байна.
• Улс орнууд ял зэмлэлгүй өнгөрөх уур
амьсгалыг эцэс болгох талаар зохих арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд тийм
арга хэмжээ нь сэтгүүлчид, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлж
буй бусад этгээдийн эсрэг дайралтаас сэргийлэхэд, тийм дайралт гарсан
үед шалган тогтоох, буруутай этгээдүүдийг хариуцлагад татах, хохирогчдод
хор уршгийг арилгахад хангалттай нөөц зориулж анхаарал хандуулах явдал
хамаарна.
Нэр төр гутаах
• Бүх гишүүн
орнууд нэр төр гутаахын эсрэг хуулиудаа үзэл бодлоо илэрхийлэх эрх
чөлөөг хязгаарлахгүй байх, өөрсдийн олон улсын чанартай үүрэгтээ
нийцүүлэх үүднээс эргэн харах хэрэгтэй.
• Хамгийн наад зах нь гэхэд нэр төр гутаахын эсрэг хуулиуд дараахь жишигт нийцсэн байх хэрэгтэй
• эрүүгийн хуулиудыг иргэний хуулиудаар олон улсын жишигт нийцүүлэн солих боломжийг авч үзэх;
• Төр, далбаа, төрийн байгууллагууд, төрийн бүх төрлийн албан тушаалтнууд нэр төр гутаасан тухай хэрэг үүсгэх эрхгүй байх;
•
нэр төр гутаахын эсрэг хуулиуд олон нийтэд ач холбогдолтой асуудлаар
нээлттэй маргахын ач холбогдол, төрийн зүтгэлтнүүд иргэдтэй харьцуулахад
илүү их шүүмжлэл хүлээн зөвшөөрөх шаардлагатай байх зарчмыг тусгасан
байх; тухайлбал, ийм хуулиудаар төрийн зүтгэлтнүүдийг desacato хуулиуд
зэрэг тусгай хамгаалалт тогтоосон хуулиудыг хүчингүй болгох;
•
нэхэмжлэгч олон нийтэд хамааралтай асуудлаарх үйл баримтын талаарх
аливаа тодорхойлолтын худал болохыг нотлох үүргийг хүлээнэ;
• хэнийг
ч үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө нэр төр гутаасан хэрэгт хариуцлагад
татаж үл болно; олон нийтэд хамааралтай асуудлаар хийсэн мэдэгдэлд
нийтлэлийг бүх талаар боломжийн байсан гэдгийг нотлох нь өөрийгөө
өмгөөлөх тайлбар байвал зохино;
• нэр төр гутаасанд хүлээлгэх
иргэний шийтгэл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд сөрөг нөлөө
үзүүлэхүйц хатуу байж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хор уршгийг нөхөх
буюу хариуцагчийг шийтгэх бус харин гутаагдсан нэр төрийг сэргээхэд
зориулсан байх; тухайлбал, төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ нь
жинхэнэ учруулсан хохирлын хэмжээтэй тэнцвэртэй байх бөгөөд хууль мөнгөн
төлбөрийн бус арга хэмжээг илүүд үздэг байх.
Үүний зэрэгцээ, гурван
тусгай механизм нь мэдээллийн энэ шинэ хэрэгсэл, мэдээллийн чөлөөт
урсгалыг дэлгэрүүлэхэд маш өндөр ач холбогдолтойг тэмдэглэн үүнийг
дараагийн хамтарсан уулзалтын сэдэв болгох зорилготой болохоо
илэрхийлэв.
Үзэл бодол, түүнийг илэрхийлэх эрх чөлөөний НҮБ-ын Тусгай мэдээлэгч Абид Хуссейн,
OSCE-ийн Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Фреймут Дюв,
OAS-ын Хэвлэлийн эрх чөлөөний тусгай мэдээлэгч Сантьяго Кантон