Байгууллагын нууцын тухай

Байгууллагын нууцын тухай

Байгууллагын нууцын тухай

1995.05.16.
Улаанбаатар хот

БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ

Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж
Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь vндсэн хууль,энэ хууль,хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

З дугаар зvйл. Байгууллага, байгууллагын нууцын тухай ойлголт
1. Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/ "байгууллага" гэж тодорхой чиг vvрэг, бvрэн эрх бvхий хуулиар хvлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ.
2/ "байгууллагын нууц" гэж хvний эрх, нэр төр, алдар хvнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ.

2. Байгууллагын албан vйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхvл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

ХОЁРДУГААР БVЛЭГ

Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах
4 дvгээр зvйл. Байгууллагын нууцыг тогтоох
1.   Энэ хуулийн З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.
2.  Энэ хуулийн З дугаар зvйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно. З. Байгууллагын нууц нь эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бvрэн эрх, чиг vvргээ хэрэгжvvлэхэд саад учруулахаар байж болохгvй.

5 дугаар зvйл. Байгууллагын нууцыг хамгаалах
1. Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцvvлэн өөрөө тогтоож мөрдөнө.
2. Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхvл тvvнтэй албан vvрэг, мэргэжлийн vйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах vvрэгтэй.
З. Байгууллага нь эрхэлж буй vйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хvний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

ГУРАВДУГААР БVЛЭГ

Бусад зvйл
6 дугаар зvйл. Нууцлахыг хориглох мэдээллийн хvрээ
Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгvй:
1.  Тухайн байгууллагын явуулж буй vйл ажиллагаа, vйлдвэрлэл, vйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хvн амын эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд vзvvлэх буюу vзvvлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
2.  Тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хvн амын эрvvл мэнд, хvрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгvй бvх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
З.  Гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

7 дугаар зvйл. Байгууллагын нууцтай танилцах
1. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бvрэн эрх, чиг vvргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.
2. Байгууллагын нууцтай албан vvргийнхээ дагуу танилцсан, эсхvл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан vндэслэл, журамд нийцvvлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.
З. Эрх бvхий байгууллага, албан тушаалтан бvрэн эрхийнхээ дагуу хэрэгжvvлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгvй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

8 дугаар зvйл. Шvvхэд гомдол гаргах
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан этгээд хуулиар тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж vзвэл байгууллага энэ тухай гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.

9 дvгээр зvйл. Хариуцлага
Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхvл тvvнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хvлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.
10 дугаар зvйл. Хууль хvчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

Эрvvгийн байцаан шийтгэх хууль

1963-12-24.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

19 дvгээр зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах
Хvний эрх, нэр төр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах,vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох төр, байгууллага, хувь хvний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд бvх шатны шvvхийн шvvх хуралдааныг нээлттэй явуулна. Хэрэв шvvх хуралдааныг хаалттай явуулсан бол шvvхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

ХОРИН ДОЛДУГААР БYЛЭГ
ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ ГАРГАХ ТУХАЙ

294 дvгээр зvйл. Шvvгчдийн зөвлөлгөөний нууц
Шvvх таслан шийдвэрлэх тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд vйлдэнэ. Шvvгчид зөвлөлдөж байгаа vед зөвлөлдөх тасалгаанд уг хэргийг хэлэлцсэн шvvх бvрэлдэхvvнээс өөр хvмvvс байж болохгvй.Шvvгчид
зөвлөх vед хэлэлцсэн зvйлийг задруулж болохгvй.

Төрийн хяналт шалгалтын тухай

2003.01.03

НЭГДYГЭЭР БYЛЭГ
ТЄРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нийтлэг vндэслэл

5 дугаар зvйл. Хяналт шалгалт хийх нийтлэг vндэслэл, журам
5.14.   Хяналт шалгалтын байгууллага өөрийн эрхлэх хvрээний асуудлаар иргэдээс ирvvлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно. Хяналт шалгалтын байгууллага мэдээллийн нууцыг чандлан хамгаална.

Vнэт цаасны зах зээлийн тухай

2002.12.12
Улаанбаатар хот

VНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ

Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах
17 дугаар зvйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах
17.1.   Энэ хуулийн 3.1.15-д заасан дотоод мэдээллийг эзэмшигчид vнэт цаас гаргаж байгаа компанийн удирдлага болон эрхэлж байгаа ажил, албан тушаалын дагуу vнэт цаас гаргагчийн талаар нийтэд тараагдаагvй мэдээлэл эзэмшигч, тvvнчлэн Хорооноос дотоод мэдээлэл эзэмшигчээр тогтоосон этгээд хамаарна.
17.2.   Дотоод мэдээлэл эзэмшигч нь тvvнийг ашиглан vнэт цаасны арилжаанд оролцох, ашиг олох зорилгоор бусдад дамжуулах болон мэдээлэхийг хориглоно.
17.3.   Хороо нь дотоод мэдээлэл болон дотоод мэдээлэл эзэмшигчийн vйл ажиллагааны талаар журам тогтоон мөрдvvлнэ.

Даатгалын тухай

2004-04-30
Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
АРВАНДОЛДУГААР БVЛЭГ

Бусад
81 дvгээр зvйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах
81.1.  Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
81.1.1.  Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
81.1.2.  Даатгагч, эсхvл даатгагч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
81.1.3.  Даатгуулагч, эсхvл даатгуулагч байсан этгээд.

81.2.  Дараахь тохиолдолд энэ хуулийн 81.1 дэх хэсэг хамаарахгvй:
81.2.1.  Тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
81.2.2.  Зохицуулах хороо шаардсан;
81.2.3.  Шvvх болон прокурор, цагдаа, тагнуул, шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хvсэлт гаргасан;
81.2.4.  Энэ хуульд заасан чиг vvргээ хэрэгжvvлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
81.2.5.  Уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхvл нэгэнт мэдээлэгдсэн;
81.2.6.  Тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 81.1-д заасан этгээдийг таних боломжгvй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхvл статистик тоо баримтаар мэдээлэх;
81.2.7.  Энэ хуулийн 66 дугаар зvйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хvсэлт гаргасан.

Байгаль орчныг хатгаалах тухай

1995.03.30
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ
27 дугаар зvйл. Улсын байцаагчийн эрх, vvрэг
2. Улсын байцаагч дараахь vvрэгтэй байна:
4/ илрvvлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, vйлдвэрлэлийн нууцыг хадгалах;

Аудитын тухай

1997.05.01
Улаанбаатар хот

АУДИТЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

5 дугаар зvйл. Аудитын vйл ажиллагааны зарчим
Аудитын vйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
6/ аудитын vйл ажиллагаанд мэдээллийн нууцыг хадгална. Аудитор нь vйл ажиллагааны явцад олж авсан vйлчлvvлэгчийн мэдээллийг хуульд тусгайлан заагаагvй бол бусдад мэдээлэхгvй байхын зэрэгцээ уул мэдээллийг хувийн эсвэл гуравдагч талын ашиг сонирхлын тулд ашиглаж vл болно.

Нягтлан бодох бvртгэлийн тухай

2001.12.13
Улаанбаатар хот

НЯГТЛАН БОДОХ БVРТГЭЛИЙН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Нягтлан бодох бvртгэлийн удирдлага, зохион байгуулалт
20 дугаар зvйл. Нягтлан бодогчийн vйл ажиллагаанд хориглох зvйл
20.1.   Нягтлан бодогчийн vйл ажиллагаанд дараахь зvйлийг хориглоно:
20.1.3.   Aжиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нгэж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэх;

Төрийн аудитын тухай

2003.01.03
Улаанбаатар хот

ТЄРИЙН АУДИТЫН ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Аудитын болон тайлагнах vйл ажиллагаа
22 дугаар зvйл. Мэдээллийн нууцыг хамгаалах
22.1.    Төрийн аудитын байгууллага аудит хийх явцад олж авсан төрийн болон байгууллага, хувь хvний нууцад хамаарах мэдээллийг уг мэдээллийг өгсөн байгууллагынхтай нь ижил тvвшинд нууцалж хамгаална.
22.2.    Нууц гэдгээр халхавчлан зөрчил дутагдлыг нуун дарагдуулах нь улс орны эрх ашигт харш гэж Монгол Улсын Ерөнхий аудитор vзвэл уг мэдээллийг авах эрхтэй байгууллага, албан тушаалтанд нь танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг санал болгож болно
22.3.    Нууц мэдээллийг зохих зөвшөөрөлгvй задруулсан буюу ашигласан Vндэсний аудитын газрын ажилтанд уг мэдээллийг өгсөн байгууллагын ажилтантай адил арга хэмжээ авна.

Эрvvгийн хууль

2002-01-03
Улаанбаатар хот

ЭРVVГИЙН ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ДОЛДУГААР ХЭСЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

ХОРЬДУГААР БVЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

164 дvгээр зvйл. Санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах, задруулах
164.1.    Шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, банкны санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан, задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

164.2.     Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.