Стратегийн хөтөлбөрүүд

Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь ардчилсан төр засгийн амин чухал зорилго болох эгэх хариуцлагатай байх чадвартай салшгүй холбоотой. Мэдээллийн урсгал чөлөөтэй байвал төр засаг илүү үр өгөөжтэй ажиллаж, иргэддээ жинхэнэ утгаар үйлчилж чадна. Ард олон өөрийн байгуулсан төр засагт хяналтаа тогтоох боломжтой болно. Эс бөгөөс эрх мэдэлтнүүд дураараа дургих болно.

Манай стратегийн цөм бол “Мэдээлэлтэй иргэн хүчирхэг”, үүнийгээ бид стратегийн гурван хөтөлбөрт шингээн, таны төлөө ажилладаг.

1. Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих нь
Иргэдийн мэдээлэл хүлээн авах анхдагч суваг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Олон нийтэд үнэн мэдээлэл түгээхийн тулд хэвлэл мэдээлэл хараат бус байх ёстой
Төслүүд:

  • Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг
  • Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах
  • Эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд эрх зүйн туслалцаа өгөх
  • Сэтгүүлчдийн сургалт

2. Ил тод, сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Иргэд, төрийн байгууллагаас мэдээлэл авах боломжгүй бол үнэн мэдээлэлтэй байж чадахгүй.
Төслүүд:

  • Мэдэх эрхийн тухай олон нийтэд таниулах- хэвлэл мэдээллийн аян, төрийн байгуулллагын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт
  • Төрийн байгууллагын ил тод байдлын мониторинг- орон нутгийн засаг захиргаа
  • Боловсролын засаглал: ил тод, нээлттэй байдал

3. Мэдээлэл харилцаа, урлагаар дамжуулан олон нийтийг эрх мэдэлжүүлэх нь
Төслүүд:

  • Нийгмийн асуудал, хүний эрх, хүчирхийллийн эсрэг, авлигын эсрэг  гэх мэт сэдвээр хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах- сэтгүүлчдийг мэргэшүүлэх
  • Бизнесийн мэдээлэл түгээх
  • Иргэд, малчдад зориулсан сургалт хийх
  • Эрх зүйн мэдээлэл түгээх
  • Урлагаар дамжуулан иргэдийг чадавхжуулах- кино наадам, сургалт гэх мэт