МЭДЭЭ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлэв
2020/11/021481
Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд МҮОНРТ-ийг “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” хэмээн заасан. Гэтэл олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн удирдлагын томилгоо нь олон нийтийн оролцоонд тулгуурладаггүй, улс төрийн нөлөөлөл дор явагдаж ирснийг бид эрс буруушааж, цаашид хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй томилгоо явуулах нөхцөлийг хангаж ажиллахыг шаардаж байна.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
2020/10/301529
Глоб Интернэшнл Төв нь “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулж 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 14:30 – 15:30 цагт онлайн хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус хэлэлцүүлгийн үеэр “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба олон улсын хэм хэмжээ” болон “Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өгнө. Эдгээр асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сэтгүүлч, олон нийт та бүхнийг онлайн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцохыг урьж  байна. 
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-т илгээсэн тайланг танилцуулах онлайн уулзалт боллоо
2020/10/081213
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн гурав дахь мөчлөгт Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр илгээсэн тайлан болон өмнөх тайлангийн хэрэгжилт, Монгол дахь одоогийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх онлайн уулзалтыг зохион байгууллаа. 
Глоб Интернэшнл төв ТББ-ын гүйцэтгэх захирлаар Т.Аюушжав томилогдлоо
2020/10/021844
Глоб Интернэшнл төв ТББ (ГИТ) 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Удирдах зөвлөлийн хурал зохион байгууллаа. Тус хурлын шийдвэрээр тэргүүн Х.Наранжаргалыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Т.Аюушжавыг гүйцэтгэх захирлаар томиллоо. 
УРИАЛГА-Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2020
2020/09/261003
“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг анх ЮНЕСКО-оос 2015 онд зарлаж байсан билээ. Харин 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас мэдээллийн хүртээмжийн асар их ач холбогдлыг үнэлж, энэ өдрийг НҮБ-ын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. 
Ковид-19 ба Хэвлэлийн эрх чөлөө
2020/09/161409
Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтийг бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Гэвч зарим засгийн газрууд цар тахлыг далимдуулан хуулинд хэтийдсэн хязгаарлалт бүхий зүйл заалт тусгах зэргээр хэвлэлийн эрх чөлөөг тал бүрээр хязгаарлах оролдлого хийсээр байна. 
Б.Пүрэвсүрэн: Шүүхэд хандаж буй нийт хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан байна
2020/09/142657
Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
"Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийг дэмжих нь" дадлагажуулагчийн гарын авлага
2020/09/14804
Энэхүү гарын авлага сонгуулийг мэдээлж, сурвалжлах сэтгүүл зүйн ур чадварыг дээшлүүлэх шинэлэг арга, мөн сонгуулийн талаарх мэдээ, сурвалжилга бэлтгэх арга техник, хүлээх үүрэг хариуцлагын талаар өгүүлнэ.
Их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллахаар боллоо
2020/09/121817
“Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн ажлын хэсгийн анхны уулзалт боллоо. Төслийн хүрээнд их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллах бөгөөд залуу, эмэгтэй сэтгүүлчид, оюутан залууст чөлөөт, шударга сонгуулийн талаарх мэдлэг ойлголт өгөх, энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм. 
Нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг вэ?
2020/09/102412
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар хэсэгт заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг вэ?