Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын Пакт
Хүний эрхийн тухай Европын конвенц
Америк дундын хүний эрхийн конвенц
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан.
19 дүгээр зүйл:
Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.
Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар
сарын 16‐ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон баталсан.
19 дүгээр зүйлд:
1. Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.
2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.
Албан бус орчуулга
Хүний эрхийн хороо 102-р чуулган
Женев хот. 2011 оны 7-р сарын 11-29
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт
Ерөнхий тайлбар № 34
19 –р зүйл: Үзэл бодол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
Ерөнхий тэмдэглэгээ
1. Энэхүү Ерөнхий тайлбар нь 10 тоот Ерөнхий тайлбар (19 дүгээр чуулган)-ыг орлоно
2.
Хүний өв тэгш хөгжлийн зайлшгүй нөхцөл нь үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Эдгээр нь аль ч нийгмийн язгуур мөн чанар юм. Эдгээр нь аливаа чөлөөт, ардчилсан нийгмийн тулгын чулуу мөн.
Үзэл бодлоо солилцох, хөгжүүлэх арга хэрэгслийг хангаж өгдөг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хамт энэ хоёр эрх чөлөө өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй юм.
3. Хүний эрхийг
хамгаалах, хөхиүлэн дэмжихийн үндэс болсон ил тод байдал, хариуцан
тайлагнах зарчмыг хэрэгжүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь
зайлшгүй чухал нөхцөл болно.
4. Үзэл
бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг 18, 17, 25, 27-р
зүйл агуулсан байдаг. Үзэл бодлын эрх чөлөө, түүнийгээ илэрхийлэх эрх
чөлөө нь хүний өргөн цар хүрээ бүхий бусад эрхийг бүрэн эдлэхэд суурь нь
болдог. Жишээлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эвлэлдэн нэгдэх,
нийлэн цугларах, мөн сонгох эрхээ эдлэхтэй салшгүй холбоотой.
5. 19-р зүйлийн 1 дэх хэсгийн онцгой нэр томъёо, түүнчлэн үзэл бодол ба санаа бодол (18-р зүйл)-ын уялдаа холбоог анхааралдаа авч үзэн, 1-р зүйлийн тайлбар нь Пактын бүрэлдэхүүн, зорилготой үл нийцсэн санагдаж болох юм. Түүнчлэн, үзэл бодлын эрх чөлөө нь дурдсан эрхийн жагсаалтад байхгүй ч гэсэн Пактын 4-р зүйлийн заалтыг дагаж мөрдөхөд харшлах ёсгүй. Өөрөөр хэлбэл, “Пактын 4-р зүйлийн 2 дахь хэсэгт дурдаагүй зүйл заалтуудад ч 4-р зүйлээр далимдуулан Хорооны үзэл бодлыг хууль бусаар үгүйсгэж үл болох бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Үзэл санааны эрх чөлөө нь онц байдлын үед ч хэзээд үл үгүйсгэж болох тийм нэг бүрэлдэхүүн хэсэг мөн.
6. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,
бусад эрхийн уялдаа холбоог анхааралдаа авч үзэхэд, 19-р зүйлийн 2 дахь
хэсгийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийн тайлбарыг хүлээн зөвшөөрч болно.
2 дахь хэсэгт заасан эрхийн ерөнхий тайлбар Пактын бүрэлдэхүүн ба зорилготой нийцээгүй болно
7. Үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх нь бүхэлдээ Гишүүн улс бүрт ногдох үүрэг мөн. Улсын бүхий л салбар (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх), бусад нийтийн болон засгийн газрын эрх бүхий байгууллагууд, үндэсний, бүсийн, орон нутгийн аль ч түвшиндээ Гишүүн улсын хариуцлагыг үүрэх ёстой. Ийм хариуцлага зарим нөхцөл байдалд төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйлдэлд ч мөн хамаарч болно . Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн үйлдэл нь үзэл бодлын эрх чөлөө, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхэд нь хохирол учруулж болзошгүй тул хүнээ хамгаалахыг Гишүүн улсуудаас шаардаж үүрэг ногдуулна. Иймд Пактын энэ эрхүүдийг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ч хамааруулан хэрэглэнэ.
8. Пактын 19-р зүйлд тусгагдсан эрхүүдийг баталгаажуулахын тулд дотоодын хууль тогтоомж нь Пактаар Гишүүн орнуудад ногдуулсан эрх зүйн ерөнхий үүргийн дагуу Хорооны 31 тоот Ерөнхий тайлбарын журамтай нийцэхүйц үр дүнтэй байхыг Гишүүн улсуудаас шаардана. 40-р зүйлийг үндэслэн илгээсэн тайлан илтгэлүүддээ 19-р зүйлээр хамгаалагдсан эрхүүдтэй холбоотой дотоодын хууль, журам, захиргааны туршлага, шүүхийн шийдвэр, мөн бодлогын зохих түвшин болон бусад салбарын туршлагын тухай мэдээллээр Хороог хангахыг уриалж байна. Ингэхдээ энэхүү Ерөнхий тайлбарт авч үзсэн асуудлуудыг анхаарч үзэх ёстой. Түүнчлэн эдгээр эрх зөрчигдсөн бол сэргээгдсэн тухай мэдээллийг оруулах нь зүйтэй.
Бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авна уу.
1.1. Мэдээлэл, олон нийтийн хэвлэл, мэдээллийн талаарх Европын бодлого нь Европ дахь интеграчлалыг хурдасгах, ардчиллыг цэвэр ариунаар хэрэгжүүлэх, үндэсний дүр төрхийг хамгаалах, соёлын олон төрөл зүйл, олон ургальч үзлийг хөгжүүлэх үйлсийн түлхүүр мөн болно. Энэ бодлоготой уялдуулан аливаа хүний санаа бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх эрх чөлөөг төрийн байгууллагын оролцоогүйгээр улсын хил хязгаараас үл хамааран баталгаажсан. Хүний эрхийн тухай Европын конвенцийн 10 дугаар зүйлд онцгой анхаарал хандуулах ёстой юм. Хүний эрхийн тухай Европын конвенцийн 10 дугаар зүйлд тусгагдсан мэдээлэл хайх, бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөө нь эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн хөгжлийн үндсэн нөхцлийг бүрэлдүүлнэ. Европын конвенцийн 10 дугаар зүйл нь Европын хамтын нийгэмлэг, түүний гишүүн орнуудын олон нийтийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн хуулийн үндэс болдог.
Хүний Эрхийн тухай Европын конвенц (ХЭТЕК)-ийн 10 дугаар зүйл нь Европын хамтын нийгэмлэгийн хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн хуулийн ирээдүйн үндэс төдийгүй түүний гишүүн орнуудын хуулийн хариуцлагын хэрэглүүр болно. Хүний эрхийн тухай Европын Конвенцийн хэрэгжилтэд Европын Конвенцийн дараах байгууллагууд буюу Хүний эрхийн асуудлаарх Европын комисс, Сайд нарын хороо, хүний эрхийг хамгаалах Европын шүүх хяналт тавьдаг юм. Конвенцийн нэгдүгээр зүйлийн дагуу гишүүн орон бүр Конвенциор олгогдсон эрх болон эрх чөлөөг өөрсдөдөө хамаарагдах хүн бүрийн хувьд баталгаажуулах ёстой. Конвенцийг зөрчсөний улмаас хохирсон гэх эрэгтэй эмэгтэй хүн, бүлэг хүмүүс хэн боловч өргөдлөө Комисст гаргаж болно. Комисс нь тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсвэл энэ тухай өөрийн тайланг Сайд нарын хороонд илтгэх эрхтэй. Хүний эрхийг хамгаалах Европын шүүхийн шийдвэр, мөн сайд нарын хооронд шийдвэр нь гишүүн улсын хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан байж болно (25-54 дүгээр зүйл).
Конвенцид тусгагдсан эрх ба эрх чөлөө нь ихэнх гишүүн орнуудын үндэсний шүүхүүдэд шууд хэрэгжих үйлчлэлтэй байдаг. (Энэ нь Конвенцийн “өөрөө хэрэгжих” чанар буюу гишүүн орнуудад шууд хүчин төгөлдөр үйлчлэх шинж чанартай холбоотой юм). Улс орон дотооддоо асуудлыг шийдвэрлэх бүх арга хэрэгслийг гүйцээсний дараа өргөдлийг Комисст гаргаж болно. Олон оронд хэвлэл мэдээллийн хууль, нэвтрүүлгийн мэдээллийн журам, мэдээллийн хуулийг Европын Конвенцийн 10 дугаар зүйлээр хамгаалагдсан бодол санаагаа илэрхийлэх болсон мэдээллийн эрх чөлөөний үндсэн дээр болон түүний хүрээнд боловсруулж иржээ.
1.2. Хүний эрхийн тухай Европын Конвенцийн 10 дугаар зүйл нь гишүүн орнуудын дотоодын хууль тогтоомжид шууд хүчин төгөлдөр үйлчлэх шинж чанартайн гадна тухайн зүйлийн ач холбогдол, хэрэглээ нь Европын хамтын нийгэмлэгийн Зөвлөлийн эрх зүйн бүтэц, мэдээлэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн бодлогоор тодорхой илэрч байна. Санаа бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөний тухай 1982 онд Сайд нарын хорооноос гаргасан тунхаглалд олон нийтийн мэдээллийн салбарт “Улсын хил хязгаараас үл хамааран хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ямар ч эх сурвалжаас үл хамааран мэдээлэл хийх, олж авах, олж авсан мэдээллээ ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлд заасан нөхцөлийн хүрээнд түгээх аливаа хүний эрхийг хамгаалах зорилттойг” дурджээ. Цаашдын чухал алхмууд нь Венад (1986), Хельсинкт (1988), Никозиад (1991) хуралдсан “Европын хэвлэл мэдээллийн сайд нарын” бага хурлуудын үеэр хийгдсэн байна. Энэ хурлуудаас гаргасан тунхаглал, шийдвэрүүд ХЭТЕК-ийн 10 дугаар зүйл нь санаа бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх суурь эрх чөлөөний баталгаа болоод зогсохгүй Европын Зөвлөл болон ХЭТЕК-иос батламжилсан бусад үндсэн эрхийг хэрэгжүүлэх хүчин зүйл болдгийг тэмдэглэжээ.
1989 оны гуравдугаар сарын 15-нд батлагдсан
“Улс хоорондын телевизийн тухай Европын Конвенцод” ч мөн ХЭТЕК-ийн 10
дугаар зүйлийн заалт тусгалаа олжээ. Конвенцийн удиртгалд заахдаа:
Олон
ургальч үзэл, ардчилсан бүх хүчнүүд, улс төрийн намуудын адил тэгш
нөхцөлд соёлыг хөгжүүлэх, санаа бодлоо чөлөөтэй бүрдүүлэх үйл хэрэгт
телевизийн нэвтрүүлгийн чухлыг тэмдэглэж:
Холбооны болон
мэдээллийн технологийн хөгжил нь санаа бодлыг илэрхийлэх, хил хязгаар
харгалзахгүй олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл эрж хайж, хүлээн авах,
дамжуулах эрхийг цаашид ч хөгжүүлэх үйлст үйлчлэх болно” гэсэн байна.
Цааш нь үргэлжлүүлэн:
“ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлд тусгагдсан
бодол санаагаа илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөө нь ардчилсан
нийгмийн чухал зарчмуудын нэг бөгөөд ардчилсан нийгмийн дэвшил болон хүн
нэг бүрийн хөгжлийн үндсэн нөхцөл мөн” гэжээ.
Телевизийн Конвенцийн 4 дүгээр зүйлийн дагуу намууд нь:
“ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлд заасан санаа бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чөлөөг хангах ёстой” гэж заасан байна.
1.3. Үүнээс гадна ХЭТЕК-ийн 10 дугаар зүйл нь Европын хамтын нийгэмлэгийн орнуудын хуулийн адил үйлчлэлтэй болно. Энэ нь шүүхийн байцаан шийтгэх хуулинд тодорхой тусгагджээ. Шударга ёсны шүүх нь саяхныхаа зарим шийдвэрт Европын хамтын нийгэмлэгийн орнуудын хууль ёсны хүрээн дэх ХЭТЕК-ийн үйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн өмнөх шийдвэрүүдээ дахин баталгаажуулсан байна.
Нидерланд улсын кабелийн телевизийн талаарх хоёр хэргийг шийдвэрлэхдээ Шүүх нь дараах санааг илэрхийлжээ.
“Хамтын нийгэмлэгийн хууль тогтоомжоор баталгаажсан үндсэн эрхийн нэг болох Хүний эрх болон үндсэн эрх чөлөөний тухай Конвенцийн 10 дугаар зүйлээр хамгаалагдсан санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь олон урьгалч үзлийн агуулгатай нягт холбоотой юм”
Европын хамтын нийгэмлэгийн хуулинд: ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд илүү анхаарах тухай Шударга ёсны шүүхийн шийдвэрт:
“Хүний эрхийн тухай Европын Конвенцийн 10 дугаар зүйлд зааснаар Хүний үндсэн эрх нь шүүх хэрэгжилтийг нь хангах ёстой хууль зүйн ерөнхий зарчмын салшгүй хэсгийг бүрдүүлж байна гэдгийг онцлон тэмдэглүүштэй. Ер нь ийм байр суурийг Шүүх үйл ажиллагаандаа баримталж ирсэн байна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа Шүүх нь гишүүн орнуудын нийтлэг мөрддөг үндсэн хуулийн уламжлал хийгээд гишүүн орнууд хамтран байгуулж гарын үсэг зурсан хүний эрхийг хамгаалах талаарх олон улсын гэрээнүүдийн үзэл санааг удирдлага болгож байна (...) Энэ асуудалд хүний эрхийн тухай Европын Конвенц ч онцгой ач холбогдлоо өгчээ. (...) Европын хамтын нийгэмлэг нь хүний эрхийг хамгаалах талаар Конвенциор баталгаажуулсан заалтад тохирохгүй гэрээ хэлэлцээр байгуулж болохгүй” гэж тус тус заажээ.
Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлтэд:
Гэрээний 66 ба 56 дугаар зүйлд заасны дагуу төрийн бодлого, улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн талаарх гишүүн орнуудын бүрэн эрхийн хязгаарлалт нь Хүний эрхийн тухай Европын Конвенцийн 10 дугаар зүйлд заасан санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үндсэн зарчмаар тодорхойлогдоно гэсэн байна.
Европын шинэ гэрээний нэгдүгээр бүлгийн зүйлийн нийтлэг үндэслэлд:
“Холбоо нь хүний эрх ба үндсэн эрх чөлөөг хамгаалах Европын Конвенциор баталгаажуулсан үндсэн гол эрхүүдийг хүндэтгэнэ” гэжээ.
Европын шинэ Конвенцийн 128 дугаар зүйлд заасны дагуу соёлын болон дүрс-дууны мэдээллийн салбарт хамтран ажиллах талаар:
“Хамтын
Нийгэмлэг ба гишүүн орнууд соёлын салбарт олон улсын эрх бүхий
байгууллагууд, гуравдагч орнуудтай хамтран ажиллахыг Европын зөвлөл
хөхиүлэн дэмжинэ” гэжээ. (Европын холбооны гэрээ 1992) Үүнээс гадна “Улс
хоорондын телевиз”-ийн тухай Европын Конвенцийн 1989 оны 10 дугаар
сарын 3-ны өдрийн тогтоолын оршилд Хүний эрхийн тухай Европын Конвенцийн
10 дугаар зүйлд заасан санаа бодол, мэдээллийн эрх чөлөө нь
Нийгэмлэгийн хууль зүйн хэм хэмжээг тодорхойлох илүү оновчтой
хэмжигдэхүүн болох” талаар шууд зааж өгсөн байна.
Телевизийн талаар гаргасан удирдамжийн оршилд телевизийн нэвтрүүлгийг чөлөөтэйгөөр худалдан борлуулах явдлыг нийгэмлэгийн хууль зүйн хэм хэмжээг (ХЭТЕК-ийн 10 дугаар зүйл) илүү оновчтой тодорхойлох хэмжүүр гэж тодорхойлжээ.
1992 оны арванхоёрдугаар сард Комиссын гаргасан “Олон ургальч үзэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвлөрөл” гэсэн баримт бичигт мөн ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлийг үзэл бодол, мэдээлэл зүйн болон олон нийтийн хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл бодлын холбогдолтой асуудлыг шийдвэрлэх Шүүхийн байцаан шийтгэх ажиллагаанд мөн зохицож чадахыг цохон тэмдэглэсэн байна.
Европын нийгэмлэг нь ХЭТЕК-ийн бие даасан гишүүн биш ч гэсэн түүний эрх зүйн баримт бичгүүд (Европын нийгэмлэгийн гэрээ, заавар, удирдамж гэх мэт) мөн түүнчлэн Европын Конвенцийн заалттай нийцсэн байх ёстой. Цаашдаа ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлийг Европын хамтын Нийгэмлэгийн хууль эрхийн хүрээнд хэрхэн хэрэглэх талаар тайлбар өгөх хүсэлтийг Люксенбургийн Шүүхэд гаргах нь дамжиггүй. (Хинс, 1993 мөн Ленаерты 1991, Лаусон 1992 Винн 1994) Энэ нь Шүүх нийгэмлэгийн эрх зүйн үйлчлэх хүрээнээс хальж зарим улсын дотоодын хууль эрхийн баримт бичигт тулгуурласан ажиллагаа явуулж болохгүйг цохон тэмдэглэж байгаа юм.
Харин улс орны дотоодын хууль зүйн заалт Холбооны хууль зүйн үйлчлэх хүрээнд орсон тохиолдолд Ерөнхий шүүх тэрхүү эрхийн заалтыг ХЭТЕК-ийн адил төстэй эрх зүйн баримтад заасан суурь эрхүүдтэй нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгч, тайлбар өгөх шаардлагатай бүх элементийг нь анхааралдаа авах ёстой. (Гроган, 1991)
Конвенцийн 10 дугаар зүйлийн үйлчлэх хүрээ хэмжээний талаар ерөнхий Шүүхээс хийсэн тайлбар нь Страсбург дахь Хүний Эрхийг хамгаалах Шүүхийн тайлбараас илүү явцуугаар хийгдсэн тохиолдолд асуудал гарч болох юм.
ХЭТЕК-ийн 60 дугаар зүйлийн үзэл санаагаар бол ийм асуудал гарах ёсгүй бөгөөд учир нь Ерөнхий Шүүх нь үзэл бодол, мэдээлэл зүйн эрх чөлөөг хамгаалах ажлыг Хүний эрхийг хамгаалах Европын Шүүхээс илүү өргөн хүрээнд гүйцэтгэдгийн хувьд Европын Холбооны гэрээг зөрчсөн элдэв хязгаарлалтыг илрүүлэх боломж илүү байдагт оршино.
1.4 ХЭТЕК-ийн 10 дугаар
зүйлийн ерөнхий танилцуулгад дүгнэлт хийж үзэхэд Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, мэдээлэл зүйн талаархи тухайн зүйлийн заалт нь Европын хууль
тогтоомжийн гол цөм болж Европын Хамтын Нийгэмлэг болон Европын Холбооны
хэмжээнд өнөө ба ирээдүйн үйлчлэх чадвартай нь харагдаж байна. Үүний
зэрэгцээ ХЭТЕК-ийн 10 дугаар зүйлийн ерөнхий танилцуулга нь түүний
хувиран өөрчлөгдөх байдлыг тайлбарлах, хэрэглэх асуудлыг 4 түвшинд
тодорхойлж байна.
1. Гишүүн орнуудын түвшинд: (Захиргааны байгууллагын хууль эрхийн үйл ажиллагааны хэмжээнд),
2. Европын Конвенциор Страсбург дахь Хүний Эрхийг Хамгаалах Шүүх болон
Комисст тусгайлан хамааруулсан Европын хууль зүйн тогтолцооны хяналтын
үйл ажиллагааны түвшинд,
3. Улс төрийн бодлогын түвшинд (Европын хамтын нийгэмлэгийн тогтоол, зөвлөмж, хуулиуд, гэрээ, хэлэлцээр гэх мэт)
4. Европын хамтын нөхөрлөлийн хуулийн хүрээнд ба ХЭТЕК-ийн 10 дугаар
зүйлийн тайлбарыг Люксенбург дэх Ерөнхий Шүүх хийж, түүнийг Европын
Хамтын Нийгэмлэгийн хэмжээнд үйлчлэхээр тогтсон түвшинд зэрэгт тус тус
тодорхойлжээ.
Орчуулсан Б.Нарантуяа
Америк Дундын Хүний Эрхийн Конвенц
1969 оны 11 дүгээр сарын 22-нд батлагдаж, 1978 оны 7 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр болсон.
13-р зүйл. Бодол, Санаагаа илэрхийлэх Эрх чөлөө
1. Хүн бүр бодол, санаагаа илэрхийлэх эрх чөлөөтэй. Үүнд төрөл бүрийн
мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар,
бичгээр буюу хэвлэлээр эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн
сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө
багтана.
2. Өмнөх заалтад дурдагдсан эрхийг эдлэхдээ цагдан
хяналтын тухай хуулинд захирагдахгүй боловч зайлшгүй дагахаар хуулиар
тодорхой тогтоогдсон дараах үүрэг хариуцлагуудад захирагдана. Үүнд: (a)
Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх буюу (b)Үндэсний аюулгүй байдал,
нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд ба ёс суртахууныг хамгаалах.
3. Бодол санаагаа илэрхийлэх эрх нь сонин хэвлэл, радио өргөн нэвтрүүлгийн давталтууд, мэдээлэл түгээхэд хэрэглэгддэг тоног төхөөрөмжид засгийн газрын болоод хувийн хяналт тавих зөрчил зэрэг шууд бус аргаар эсхүл үзэл бодол, санааг мэдээлэх, түгээхэд саад хийх бусад аливаа аргаар хязгаарлагдах ёсгүй.
4. Дээр дурдсан 2 дахь заалттай зөрчилдөхгүйгээр, олон нийтийн зугаа цэнгээнт хөтөлбөрүүд нь хүүхэд, өсвөр үеийнхний ёс суртахууныг хамгаалах үүднээс тэдэнд хүргэх мэдээллийг зохицуулах цорын ганц зорилгоор л цагдан хяналтын хуулинд захирагдаж болно.
5. Хууль бус хүчирхийлэлд өдөөн хатгасан дайны тухай аливаа ухуулга, яс үндэс, арьс өнгө, шашны үзэн ядалтын аливаа нөлөөлөл ба үүний адил бие хүн ба арьс, өнгө, шашин шүтлэг, хэл, угсаа гарлын хувьд нэг аль ч газрын хүмүүсийн бүлгийн эсрэг аливаа хууль бус үйлдэл нь хуулийн дагуу шийтгэгдэх доромжлол, зөрчил мөн.
Монголын Эмнести Интернэшнл ТББ-аас эрхлэн гаргасан “Хил хязгааргүй сурвалжлагчид”
сэтгүүлчдэд туслах зөвлөмжөөс хэсэгчлэн авав.