МЭДЭЭ
Их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллахаар боллоо
2020/09/121907
“Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн ажлын хэсгийн анхны уулзалт боллоо. Төслийн хүрээнд их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нартай хамтран ажиллах бөгөөд залуу, эмэгтэй сэтгүүлчид, оюутан залууст чөлөөт, шударга сонгуулийн талаарх мэдлэг ойлголт өгөх, энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм. 
Нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг вэ?
2020/09/102561
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар хэсэгт заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг вэ? 
Б.Пүрэвсүрэн: Гүтгэх гэдэг үг “нүүр”-ээ нуугаад дахин орж ирсэн
2020/09/101765
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнг урьж, ярилцлаа.
Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл гаргасан үндэслэл
2020/09/101784
Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж буй үндэслэл
Хэвлэлийн эрх чөлөөний мониторингийн тайлан
2020/09/08878
Глоб Интернэшнл төв, Монголын хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд бэлтгэв. 
“Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төсөл эхэллээ
2020/09/081138
Глоб Интернэшнл Төв нь Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сэтгүүл зүйн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Уг төсөл нь залуу, эмэгтэй сэтгүүлчдийг чөлөөт, шударга сонгуулийг сурвалжлах ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага юу хийж чадах вэ?
2020/09/041088
Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн байгууллагууд хүний эрхийн зөрчил, хамгааллын асуудлыг нийтлэл, нэвтрүүлэгтээ байнга хөндөж, илүү системтэй тусгах боллоо. Дэлхийн нэр хүнд бүхий олон улсын байгууллагууд хүний эрхийн асуудлыг хөндсөн шилдэг бүтээл шалгаруулах янз бүрийн шагнал бий болгосон байна. Хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд ХМБ дараахь үүрэг гүйцэтгэх боломжтой.
Өгөгдөл хамгаалал яагаад чухал вэ? онлайн сургалт боллоо
2020/07/051108
Өгөгдөл хамгаалал яагаад чухал вэ? сургалтад хэвлэл мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 43 оролцогч оролцлоо. Сургалтыг 2020 оны 7 сарын 2-ны өдөр IFEX буюу Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээний дэмжлэгтэйгээр “UPR-Үзэл бодлоо илэрхийилэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд ARTICLE-19 байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран Глоб Интернэшнл төвөөс зохион байгууллаа.
Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх хандлагатай байна
2020/06/191656
УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт зорилгоор хийж буй телевизийн мониторингийн 2 дахь үеийн дүн гарлаа. Энэ нь сонгуулийн албан ёсны сурталчилгааны дунд үе буюу 6 сарын 08-14-ний өдрүүдийг хамарч байна.
Сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалах нь
2020/06/121191
Глоб Интернэшнл Төвөөс УИХ-ын 2020 оны сонгуульд оролцогч улс төрийн намуудад хандан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх чиглэлээр тууштай бодлого баримталж, бодитой санал санаачилга гарган, шийдвэртэй алхам хийхийг уриалж байна.