Аccountability хэмээх англи үг монголоор ЭГЭХ ХАРИУЦЛАГА гэсэн үг юм. Эгэх гэдэг монгол үг нь хойш урагш ирэх, буцах тасралтгүй үйл явцыг илэрхийлдэг. Энэ утгаар нэг талаас иргэн байнга төртэй, нөгөө талаас төр нь байнга иргэнтэйгээ ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж, зөвшилцдөг байх тасралтгүй харилцах үйл явцыг илтгэнэ.
НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА гэдэг нь иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг нь ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явцыг хэлнэ.
Иргэдийн оролцоо
Иргэд төрийн хэрэгт оролцохдоо бүтээлчээр, ажил хэрэгчээр оролцох ньтуйлын чухал. Дэлхийн банкны Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн үзэл санаагаар бол БҮТЭЭЛЧ ХАМТЫН ОРОЛЦОО гэдэг нийгмийн эгэх хариуцлагын үйл ажиллагаа, тодорхой үйлдлээр дамжуулан төрийн зохих байгууллагуудтай солилцсон, хэлэлцсэн, мөн зохицуулсан ажил хэргийн үйл явц, эргэх холбоог хангах тухай ойлголт ажээ. Энэ бол өөрчлөлтийг эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээ үзүүлэгчдийг татан оролцуулж нөлөөлөл хийх хандлага юм.
Глоб Интернэшнл төв, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн хүрээнд нийгмийн эгэх хариyцлагын дараах 3 арга хэрэгслийг ашиглаж байна. Үүнд:
Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА) Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал (ТХААНА)Эдгээр ажлыг тодорхой зохион байгуулалтад орсон иргэд, тэднийг төлөөлсөн хүй олны байгууллага, төрийн бус байгууллагууд гүйцэтгэх юм.