Бусад
- Архивын тухай
- Гvйцэтгэх ажлын тухай
- Геодези зураг зvйн тухай
- Тvvх соёлын дурсгалт зvйлсийг хамгаалах тухай
- Онц байдлын тухай
- Тагнуулын байгууллагын тухай
- Статистикийн тухай
- Эрvvгийн байцаан шийтгэх хууль
- Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай
- Захиргааны ерөнхий хууль
- Цагдаагийн албаны тухай хууль
- Иргэний хууль
- Жагсаал цуглаан хийх тухай хууль
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
1998-01-02.
ГУРАВДУГААР БYЛЭГ
АРХИВЫН БАРИМТЫН ХАМГААЛАЛТ, ХАДГАЛАЛТ НЄХЄН БYРДYYЛЭЛТ, АШИГЛАЛТ
25 дугааp зvйл. Архивын баримтын ашиглалт
25.3. Архивын баримтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр архив өөрөө санаачлан сурталчилж болно.
25.7.
Архивт байгаа хуулиар хамгаалсан төрийн болон бусад нууцад холбогдох
баримтыг vvссэн цагаас нь хойш 30 жил өнгөрсний дараа нийтэд ашиглахыг
зөвшөөрнө.
25.8. Yндэсний аюулгvй байдал, улсын онц чухал эрх, ашиг
сонирхолд хамаарах баримтыг 50 жил, иргэдийн хувийн амьдрал, эд
хөрөнгийн байдалд холбогдолтой баримт бичгийг 70 жил өнгөрсний дараа
нийтэд ашиглуулна.
25.9. Төpийн архивын баримтыг хувь хvн,
байгууллага хэвлэн нийтлэх тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх
хувьтай нь тулгаж хянасан, энэ талаар төрийн архиваас зохих зөвшөөрөл
авсан байна.
1997-12-19
ГУРАВДУГААР БYЛЭГ
ГYЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА АЖИЛТНЫ БYРЭН ЭРХ, ГYЙЦЭТГЭХ АЖЛЫН САНХYYЖYYЛЭЛТ
13 дугаар зvйл.Гvйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бvрэн эрх
13.2 гvйцэтгэх байгууллага ажилтны бvрэн эрх
13.2.2.шаардлагатай бол байгууллага, иргэдийн байр, орон сууц, тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслийг зохих хөлстэйгээр ашиглах;
1997-10-31.
ГУРАВДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
12 дугаар зvйл. Хориглох vйл ажиллагаа
12.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези,
зураг зvйн vйлдвэрлэл, vйлчилгээтэй холбогдсон дараахь vйл ажиллагаа
явуулахыг хориглоно:
12.1.1. нууцын зэрэглэлтэй байр зvйн зураг, тоон
мэдээллийг геодези, зураг зvйн төрийн захиргааны байгууллагын
зөвшөөрөлгvйгээр хэвлэн нийтлэх, хувилах,олшруулах, сурталчилгаанд
ашиглах, бусдад дамжуулах;
12.1.4. зохих хууль тогтоомжид заасан
журмыг зөрчин байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хийсэн зураг зvйн
бvтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх.
Тvvх соёлын дурсгалт зvйлсийг хамгаалах тухай
1994-05-24.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ ЗYЙЛ
З дугаар зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйл
Тvvхэн
тодорхой орон зай, цаг vеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, тvvх, соёл,
шинжлэх ухааны ач холбогдол бvхий дараахь эд өлгийн болон оюуны vнэт
зvйлийг өмчийн төрөл харгалзахгvйгээр тvvх, соёлын дурсгалт зvйлд
хамааруулна:
4/сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном
судар, аман зохиол зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг,кино болон дvрс бичлэг;
1О/эд өлгийн болон оюуны бусад зvйл.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ТYYХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗYЙЛИЙГ СУРВАЛЖЛАН ОЛОХ, СУДАЛЖ ШИЖЛЭХ, АШИГЛАХ
9 дvгээр зvйл. Тvvх, соёлын дурсгалт зvйлийг сурталчлах, ашиглах
5.Тvvх, соёлын дурсгалт зvйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зvйл бэлтгэх, кино, дvрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журмыг Засгийн газар тогтооно.
1995-11-14.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ YНДЭСЛЭХ ЖУРАМ
16 дугаар зvйл.Онцгой арга хэмжээ
1.Энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан vндэслэлээр онц
байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:
4/олшруулах
болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах
буюу хориглох, шаардлагатай бол тvр хураан авах, олон нийтийн мэдээллийн
хэрэгсэлд хяналт тогтоох, эсхvл онц байдлыг цуцлах хvртэл vйл
ажиллагааг нь зогсоох
1999-07-08.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО ЧИГ YYРЭГ ЭРХ ХЭМЖЭЭ
12 дугаар зvйл.Тагнуулын ерөнхий газрын эрх
12.1.Тагнуулын ерөнхий газар дараахь эрх эдэлнэ:
12.1.1.хуульд заасан чиг vvргээ хэрэгжvvлэхийн тулд нууцаар ажиглах, vзлэг хийх, шуудан харилцаа хянах, харилцаа холбооны болон мэдээллийн бусад сvлжээнд нэвтрэх,
1997-06-05.
ГУРАВДУГААР БYЛЭГ
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ YYРЭГ
10 дугаар зvйл. Статистикийн мэдээллийг хэрэглэгчийн эрх, vvрэг
Статистикийн мэдээллийг хэрэглэгч дараахь эрх, vvргийг хэрэгжvvлнэ:
2/ албан ёсны статистикийн мэдээллийг ашиглах, хэвлэн нийтлэхдээ уг мэдээллийг гаргасан байгууллагын нэрийг заавал заах.
Эрvvгийн байцаан шийтгэх хууль
2015-12-03 /Шинэчилсэн найруулга/
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
1.4 дүгээр зүйл.Гэм буруугийн зарчим
4.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах
1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.2 дугаар зүйл.Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах
1.Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
14.4 дүгээр зүйл.Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах
1.Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах
1.Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
14.8 дугаар зүйл.Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах
1.Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
харилцааны нууц, орон байрны халдашгөй байдлыг хамгаалах
Иргэний хувийн болон гэр бөл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгөй байдлыг хуулиар хамгаална.
Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай
1996-11-15
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
8 дугаар зvйл. Шvvхийн шийдвэр биелvvлэх байгууллагын ажилтан
11.Хорих ангийн албан хаагч дараахь эрх эдэлнэ:
3/оргосон
хоригдлыг эрэн сурвалжлах, мөрдөн хөөх, баривчлах vед зайлшгvй
шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллагын тээврийн хэрэгслийг өмчийн
хэлбэр харгалзахгvйгээр тvр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр
дараалал харгалзахгvй vйлчлvvлэх.
5 дугаар зүйл.Шүүхийн тогтолцооны нэгдмэл байдал
5.1.Шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна.
5.2.Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль /цаашид Үндсэн хууль гэх/ болон энэ хуулиар тогтоох замаар шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангана.
5.3.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
5.4.Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
Захиргааны ерөнхий хууль
2015-06-19
26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох
26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:
27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;
27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.
Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/
2017-02-09
84.3.Цагдаагийн алба хаагч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандана.
Иргэний хууль
I ХЭСЭГ