Мэдээлэх, мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан дотоодын хууль тогтоомж 2017

Ахмад настны тухай /Шинэчилсэн найруулга/

2017-01-26


11.1.3.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх.

Гамшгаас хамгаалах тухай 
2017-02-02

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

Цагдаагийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/
2017-02-09

22.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.
35.3.Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тохиолдолд оршин суугчдын амьдралын хэвийн нөхцөлийг хангах бололцоотой арга хэмжээг авч, иргэдэд зорчих чиглэлийн талаар мэдээлэл өгнө.

59.1.2.шуурхай мэдээлэл нийтэд түгээх шаардлага гарсан тохиолдолд өмчийн харьяалал харгалзахгүйгээр хэвлэл, мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглах;
64.7.Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх үүрэгтэйгээр тусгайлан томилж хамтран ажиллана.
64.8.Энэ хуулийн 64.7 дахь хэсэг нь иргэн, хуулийн этгээдийн хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй.

Зөвлөлдөх санал асуулгын тухай 
2017-02-09

4.1.3.иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх;
5.1.4.олон талт мэдээллээр тэгш хангах;
7.1.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
8.7.Ирүүлсэн саналын дагуу нэр дэвшигчийн жагсаалт үйлдэж олон нийтэд мэдээлнэ.
8.9.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ.
8.12.5.зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх;

Монгол улсын хөгжлийн банкны тухай /Шинэчилсэн найруулга/
2017-02-10

30.1.Хөгжлийн банкны жилийн эцсийн аудит хийсэн санхүүгийн тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
30.2.Хөгжлийн банк шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу гаргаж өгнө.

Авто замын тухай /Шинэчилсэн найруулга/
2017-05-11

23.3.6.гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;
29.2.5.авто замд үүссэн бусдад хохирол учруулж болзошгүй ноцтой эвдрэл, зөрчлийн талаар хариуцсан байгууллагад нэн даруй мэдээлэх;

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай
2017-05-18

8.1.5.залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт тусгах;
12.1.2.залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;
15.1.1.залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
20.5.2.залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүх түвшинд оролцож, саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллээр хангах;
20.5.6.зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангаж, ажилд зуучлах;

Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/
2017-05-11

10.2 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих
1.1.үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
11.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
1.2.ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Нялх балчир хүүхдийн хүнсний тухай
2017-05-12 14.6.2.энэ хууль болон холбогдох бусад шийдвэрийг зөрчсөн зөрчлийг илрүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх, эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;


Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/
2017-05-12
41.13.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.
42.2.Хог хаягдлын талаархи боловсролыг дараахь байдлаар олгоно:
42.2.3.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хог хаягдлын талаархи үндэсний уламжлал, зан заншил, тэргүүн туршлага, хууль тогтоомжийг сурталчлах;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай 
2017-05-18

1.Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:
1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;
6.2 дугаар зүйл.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах журам
1.Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна.
2.Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна.
6.2.2.6.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
6.3.1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно.
7.4 дүгээр зүйл.Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах
1.Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/
2017-05-18

1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

7.5 дугаар зүйл.Мэдээлэл авах
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.
2.Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй.
18.2 дугаар зүйл.Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлага
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж, шийдвэрийг олон нийтэд мэдээлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнд учирч болох бусад хор уршгийг тусгайлан харгалзана.
30.2 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах
4.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээл