МЭДЭЭ
|
"Хүүхдийн эрхийн төлөө" хэвлэл мэдээллийн аянг дүгнэлээ
2006/02/092523
Их Британий Хvvхдийг Ивээх Сангаас /ХИС/ олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн дунд зарласан "Хvvхдийн эрхийн төлөө" хэвлэл мэдээллийн аяны хvрээнд ирvvлсэн бvтээлийг 2006 оны нэгдvгээр сарын 18-27-ны хооронд шалгаруулж, шагналт байрны эздийг тодрууллаа.
|
|
Дорнод аймаг “ Сэтгүүлч эмэгтэй заналхийлэлд өртөв”
2006/02/042456
Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч сэтгvvлч М.Одгэрэлийг Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар гэгч гар утас руу нь заналхийлсэн өнгө аястай “Чиний ар гэр ах дvv нарыг чинь судалсан. Чамтай тооцоо бодно” гэж мессеж олноор бичин дарамталж байна.
|
|
Сүлжээний сурвалжлагч Г.Энхбаатар бүс нутагтаа ажиллалаа
2006/02/042340
“Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар өөрийн хариуцсан бvс нутаг болох Говьсvмбэр, Дорноговь аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон шvvх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай 2006 оны нэгдvгээр сарын 24-26-ны өдрvvдэд уулзаж төслийн зорилго чиглэл, vйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
|
|
Завхан: Хэвлэлийн мэдээ
2006/02/042385
“Завхан“ сонин “Улиастай зочид буудлыг дуудлага худалдаанд оруулах тухай” Завхан аймаг дахь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх албанаас албан ёсоор ирvvлсэн зарыг 12-р сарын 20-ны өдрийн 35 дугаартаа нийтлvvлсэнээс vvдэн Завхан аймгийн Засаг дарга Л. Гансvх, 2005 оны 12 дугаар сарын 31-ны өдөр, орон нутгийн хэвлэл “Завхан” сонины эрхлэгч Б. Идэр, бусад сэтгvvлчид болон Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа нарыг өрөөндөө дуудаж загнажээ.
|
|
ОНРТ-ийн хуулийн хэрэгжилтийг анхааралтай ажиглаж байна
2006/02/042279
2005 оны 7-р сарын 1-нээс Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ОНРТ-ийн тухай хуулийн дагуу бvрэлдсэн ОНРТ-ийн анхны удирдах дээд байгууллага болох Vндэсний Зөвлөлийн 15 гишvvний санал зөрөлдөөнтэй байдлын улмаас хууль хэрэгжих явц сунжирч байна.
|
|
Өвөрхангай аймаг: Сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж байна.
2006/02/042389
Өвөрхангай аймгийн төр захиргааны болон олон нийтийн байгууллагын хуралд сэтгvvлчдийг оруулахгvй байх явдал хэвийн vзэгдэл болсон тухай Глоб Интернэшлийн Төвийн бvсийг хариуцсан сурвалжлагч С. Мөнхдалай мэдээлж байна.
|
|
Ховд: Хэвлэлийн мэдээ
2006/02/042396
"Айро Монгол" пvvсийн Ховд аймаг дахь төлөөлөгч Б. Бvжинлхам, касс З. Булганчимэг нар Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэгийг тус сонины 2006 оны 1 сарын 1 өдрийн № 01 дугаарын "Болиоч дээ" буланд "Онгоцны билет мөнхийн шvдний өвчин хэвээр байх уу, эсвэл..." гарчигтай мэдээ бичсэнтэй нь холбогдуулж "Мэдээллийн эх сурвалжаа гаргаж өг, vгvй бол бид шvvхэд хандана "хэмээн сvрдvvлжээ.
|
|
Сэтгүүлчдийг олон улсын уралдаанд оролцохыг урьж байна
2006/02/022635
Олон улсын гэрэл зургийн сэтгvvл зvйн уралдаан Хятадад болно
|
|
С.Мягмарыг ОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар томилов
2006/01/272619
Олон нийтийн радио, телевизийн /ОНРТ/ Vндэсний зөвлөл гацаанаас гарав. Тэд өчигдөр Н.Содномдоржийг Vндэсний зөвлөлийн даргаас чөлөөлж Х.Чилаажавыг томиллоо. “Vндэсний зөвлөлийн гишvvдийн гуравны нэг нь санал оруулбал уг гаргасан саналыг хэлэлцэнэ” гэсэн журмын дагуу зургаан гишvvний гаргасан саналыг хэлэлцэж Н.Содномдоржийг чөлөөлөх асуудлаар нууц санал хураан олонхийн саналаар чөлөөлжээ.
|
|
Ховд аймгийн засаг даргад захидал илгээв
2006/01/252587
Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг гэр хорооллын 2000 өрхийн телевизийн 5 суваг vзэх боломж хаагдаж, иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдөж байгаад бид санаа тvгшин Танд энэхvv захидлыг хvргvvлж байна.
|