Дорнод аймаг “ Сэтгүүлч эмэгтэй заналхийлэлд өртөв”
2006/02/04
Монгол улс/ Дорнод аймаг
Он сар өдөр : 2006.01.26
Эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ
Сvрдvvлэгт өртсөн хvний нэр : М.Одгэрэл
Зөрчлийн хэлбэр : Заналхийлэл
Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч сэтгvvлч М.Одгэрэлийг Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар гэгч гар утас руу нь заналхийлсэн өнгө аястай “Чиний ар гэр ах дvv нарыг чинь судалсан. Чамтай тооцоо бодно” гэж мессеж олноор бичин дарамталж байна.
Сурвалжлагч эмэгтэй М.Одгэрэл өнгөрсөн онд “Дорнод” сониндоо “Сая саяын луйвар буюу Д.Сvхбаатарын хууль бус ажиллагаа” гарчигтай шvvмжлэлт нийтлэл бичжээ.
Сэтгvvлч нийтлэл бичихээр эрэн сурвалжлага хийх явцад Д.Сvхбаатар өөрийнхөө талаар сонинд гарах нь гэж мэдээд сонины редакцийн эрхлэгч Б.Туяа руу аймгийн зарим нэг албан тушаалтнаар дамжуулан уг өгvvллийг нийтлvvлэхгvй байх талаар яриулж нөлөөлөх гэж оролдож байжээ. Мөн Д.Сvхбаатар энэ vеэр сурвалжлагч бvсгvй М.Одгэрэлийг хоолонд урих ба эсвэл гар утасны нэгж их хэмжээгээр өгөхийг хvртэл оролдсон байна. Монгол улсын Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд 1 дэхь хэсэгт “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн ” мөн энэхvv зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн бол” гэмт хэрэгт тооцон эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ гэж заасан байдаг.
Д.Сvхбаатар, өөрийн талаар бичсэн нийтлэлийг хэвлvvлэхгvйн төлөө янз бvрийн оролдлого хийж, улмаар аймгийн зарим нэг албан тушаалтнууд нийтлэлийг гаргахгvй байх талаар сониний редакц руу ярьж байсан vйлдлийг холбон vзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан байж болох vндэслэл ажиглагдаж байна.
Нэмэлт мэдээлэл
Д.Сvхбаатартай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг урьд нь аймгийн прокурор хоёр ч удаа хэрэгсэхгvй болгон буцаасан ба харин энэ удаа Сvхбаатарыг
ажлаас нь чөлөөлж хуулийнхан шалгаж эхлээд байгаа юм байна.
Санал болгож буй арга хэмжээ
Сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийхийг оролдож, сэтгvvлчийг сvрдvvлж байгаа асуудлыг олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл
ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган тухайн орон нутгийн сонинд нийтлvvлэх, хууль сахиулах байгууллагад хvргvvлэх