"Хүүхдийн эрхийн төлөө" хэвлэл мэдээллийн аянг дүгнэлээ
Их Британий Хvvхдийг Ивээх Сангаас /ХИС/ олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн дунд зарласан "Хvvхдийн эрхийн төлөө" хэвлэл мэдээллийн аяны хvрээнд ирvvлсэн бvтээлийг 2006 оны нэгдvгээр сарын 18-27-ны хооронд шалгаруулж, шагналт байрны эздийг тодрууллаа.

Тус уралдаанд ирvvлсэн бvтээлvvдийг шvvгчдийн комисс болзол, шалгуурын дагуу шvvн хэлэлцээд:

Сонины бvтээлд:

• Нэгдvгээр байрт “Багш” сонинд нийтлэгдсэн Н.Мандалын “Ядуусаар далайлалгагчид мөнгөжиж, ном боловсролыг санал болгогчид гар хоосон байдаг” бvтээл

• Хоёрдугаар байрт “Хувийн соёл” сонинд нийтлэгдсэн С.Тvмэндэмбэрэлийн “Эрхээ бvрэн эдэлж байгаа хvvхэд ухаалаг болдог” бvтээл

Телевизийн бvтээлд:

• Нэгдvгээр байрт Монголын Vндэсний Телевизийн Г.Золжаргалын “Амарбатын нэг өдөр” бvтээл

• Хоёрдугаар байрт “25-р суваг” телевизийн Г.Ганзоригийн “Хvн бvр сурч боловсрох эрхтэй” бvтээл

Радио бvтээл

• Нэгдvгээр байрт Монголын vндэсний Радиогийн Ц.Тvвшинзаяагийн “Завсардалтыг сургууль бий болгоод байгаа юм биш vv” бvтээл,

• Хоёрдугаар байрт Монголын Vндэсний Радиогийн Ю.Гантөмөрийн “Алтны хvvхдvvд” бvтээлийг тус тус шалгарууллаа.

Аянг нийтлэл, нэвтрvvлгийн бодлогоороо дэмжиж, идэвхтэй ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагаар нэгдvгээр байрт Ж.Оюун эрхлэгчтэй “Єглөө” сонин, хоёрдугаар байрт
Б.Эрдэнэбаатар эрхлэгчтэй “Хөх толбо” сонинг шалгаруулав.

Их Британий Хvvхдийг Ивээх сан нь НVБ-ын Хvvхдийн эрхийн Хорооны 39-р чуулганаас хvvхдийн эрхийн асуудлаар Монгол Улсад өгсөн дvгнэлт, зөвлөмж гарсантай холбогдуулан
олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн дунд уран бvтээлийн аянг 2005 оны 11 дvгээр сарын дөрөвний өдөр зарласан билээ. Уралдаанд 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө олон нийтийн хvртээл болсон бvтээлvvдийг хvлээн авсан болно.

Энэхvv аяны зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол улсад хvvхдийн эрхийн асуудлаарх олон нимйтийн ойлголтыг нэмэгдvvлэх, хvvхэдтэй холбоотой тулгамдсан асуудлуудад төр, олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.

“Глоб Интернэшнл” ТББ уралдаанд ирvvлсэн бvтээлийг шалгаруулах ажлыг зохион байгуулсан болно. http://www.globeinter.org.mn

Хэвлэл мэдээллийн аяны зарлалыг Єдрийн сонины 2005.11.04 дугаарт нийтэлжээ.

Уралдааны шvvгчидтэй холбоо барих утас: 324627, 324764, 99189576