Завхан: Хэвлэлийн мэдээ

“Завхан“ сонин “Улиастай зочид буудлыг дуудлага худалдаанд оруулах тухай” Завхан аймаг дахь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх албанаас албан ёсоор ирvvлсэн зарыг 12-р сарын 20-ны өдрийн 35 дугаартаа нийтлvvлсэнээс vvдэн Завхан аймгийн Засаг дарга Л. Гансvх, 2005 оны 12 дугаар сарын 31-ны өдөр, орон нутгийн хэвлэл “Завхан” сонины эрхлэгч Б. Идэр, бусад сэтгvvлчид болон Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа нарыг өрөөндөө дуудаж загнажээ.

Монгол Улсын Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зvйлийн нэг дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байх тул Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба болон “Завхан” сонин аль аль нь ямар нэг хууль бус vйл ажиллагаа явуулаагvй байна.

“Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч Б.Идэрийг сонинд зар мэдээ нийтэлсний төлөө загнаж, сониныг нь хаахаар сvрдvvлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогод хөндлөнгөөс оролцох, хяналт тогтоохыг оролдсон нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг ноцтой зөрчсөн vйлдэл гэж vзэхээс аргагvй.

Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон нийтэд тvгээх vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгvй. Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн vйл ажиллагаа юм.

1987 онд Лондон хотноо баталсан Чөлөөт хэвлэлийн Харти-д “Шууд болон шууд бус цагдан хяналтыг /цензур/ vл зөвшөөрнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чөлөөтэй цуглуулах, тvгээх эрхийг хязгаарласан аливаа хууль, практик vйл ажиллагааг хориглох ёстой” гэсэн байдаг.

Мөн Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар аливаа төрлийн цензур /цагдан хяналт/ тогтоохыг хориглосон байдаг. Аймгийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга сонины нийтлэлийн бодлогод нөлөөлөх, сонинд нийтлэх мэдээ материалд цагдан хяналт тавих ёсгvй билээ.

Монгол Улсын Vндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй биелvvлэх нь орон нутгийн эрх мэдэлтнvvдийн төр, иргэдийнхээ өмнө хvлээсэн vvрэг юм. Улмаар хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар төрийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлж, аймгийнхаа сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл тvгээх vндсэн vvрэгт саад болохгvй байх учиртай.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.