ОНРТ-ийн хуулийн хэрэгжилтийг анхааралтай ажиглаж байна
2005 оны 7-р сарын 1-нээс Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ОНРТ-ийн тухай хуулийн дагуу бvрэлдсэн ОНРТ-ийн анхны удирдах дээд байгууллага болох Vндэсний Зөвлөлийн 15 гишvvний санал зөрөлдөөнтэй байдлын улмаас хууль хэрэгжих явц сунжирч байна.

ОНРТ одоо ерөнхий захиралгvй учир санхvvгийн баримт бичигт Төрийн өмчийн төлөөлөгч гарын vсэг зурж, Vндэсний зөвлөлийн баталсан дvрмийг Хууль Зvй, Дотоод хэргийн Яам батлаагvй, Vндэсний зөвлөлийн гишvvд дээрх асуудлаар маргаантай байр суурьтай тул хурлаа хийж, шйидвэр гаргаж чадахгvй байгаа нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дvvргийн шvvх 2005 оны 11-р сарын 26-ны өдөр өмнө нь телевизэд хvvхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан, одоо зар сурталчилгааны ролик голдуу бэлтгэдэг хувийн “Боролдой “студийн захирал С. Мягмарыг ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилсон Vндэсний Зөвлөлийн 15 дугаар тогтоолыг хvчингvйд тооцсон шийдвэр гаргалаа.

ОНРТ-ийн Vндэсний Зөвлөл анхны хуралдаанаараа 2004 н хvртэл тухайн vед олонхи байсан МАХН-аас сонгогдсон УИХ гишvvн байсан, одоо МУЭ-ийн ерөнхийлөгч Н. Содномдоржийг томилсон юм. Vндэсний Зөвлөл 2005 оны 10-р сард ОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журам баталж, нээлттэй тендер зарласан юм. Ерөнхий захирлын шалгаруулалтыг хоёр vе шаттай явуулж, 10 хvн нэр дэвшсэнээс 3 хvн хоёр дахь шатанд vлдэж, ТВ-ээр шууд мэтгэлцээн явуулав. Шууд нэвтрvvлгийн vеэр нэг хvн нэрээ татаж, улмаар vлдсэн хоёр хvн дээр санал хураахаар Vндэсний зөвлөл 13 гишvvнтэй хуралдсан байна. Гэвч өөрсдийгөө Vндсэн Зөвлөлд цөөнх гэж vзэж буй 4 гишvvн " нэр дэвшигч С.Мягмар хуулийн дагуу материал бvрдvvлээгvй" гэсэн vндэслэлээр санал хураалтын дvн гарахаас өмнө хурлыг хаяж гарчээ. Vлдсэн гишvvдийн санал хураалтаар С. Мягмар ялсан боловч тvvнийг томилсон тогтоолыг батлаагvй учир дахин хуралдахаар тохирчээ. Хурлын эцэст ноён Н.Содномдорж хурал нээлттэй гэдгийг сануулсан бөгөөд дараагийн хуралд хурал 9 гишvvн хvрэлцэн ирсэн байна. Харин гишvvн Р.Бурмаа хурлыг хаяж гарсан бөгөөд Vндэсний Зөвлөл 8 гишvvний бvрэлдэхvvнтэйгээр тогтоолыг баталж, С. Мягмарыг Ерөнхий захирлаар томилжээ. С. Мягмар 2005 оны 12-р сарын 13-нд Олон нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлын ажлыг хvлээн авч, дэд дарга, ерөнхий ня-бог өөрчилсөн байна.

Vндэсний зөвлөлийн гишvvн Р. Бурмаа, Ж.Занаа, Н.Золжаргал, М. Буянбадрах нар тогтоолыг эсэргvvцэн Vндэсний Зөвлөлийн Хуралдаан тарсны дараа vлдсэн 8 гишvvдийн саналаар баталсан гэх Vндэсний зөвлөлийн 2005 оны 11-р сарын 26-ний өдрийн 15 тоот тогтоол нь ОНРТВ-ийн тухай хуулийн 25, 31-р зvйлийн заалтыг зөрчсөн гэж vзэж, шvvхэд хандсан бөгөөд 12 дугаар сарын 19-нд хийсэн хэвлэлийн бага хурал хийлгэж, МVРТХЭГ-ын дарга байсан Б.Ганболдыг ОНРТ-ийн vvрэг гvйцэтгэгч хэвээр байгааг мэдэгдэж, Ерөнхий захиралтай гэрээ ч хийгээгvй байж, дур мэдэн тамгыг хvлээлгэн өгсөн гэж VЗ-ийн даргыг буруутгасан юм. Vндэсний Зөвлөлд цөөнх болж буй 4 гишvvн мөн С.Мягмарыг өмнө нь өр төлбөрөө барагдуулах тухай шvvхийн шийдвэрийг биелvvлээгvй учир ОНРТ-ийн өмч хөрөнгийг итгэж өгөх ёс суртахуунгvй хvн хэмээн буруутгаж байгаа юм. Харин С.Мягмар vvнийг хэд хэдэн удаа олон тvмний өмнө эрс няцаасан юм.

" С.Мягмарт итгэл vл vзvvлэх тухай санал хураах зэрэг асуудал шийдэхэд тус зөвлөлийн дарга Н.Содномдорж хурал орхиж гарах, сvvлдээ гишvvдийн өмнө утсаар ярьж, хэн нэгнээс заавар авч байгаа нь илт байна" гэж Vндэсний Зөвлөлийн Санал Гомдлын Хорооны дарга, цөөнхийн нэг Ж.Занаа хэлэв.

Харин тус зөвлөлийн олонх болж буй гишvvн О.Мөнгөнтуул, ОНРТ-ийн ерөнхий захирлыг хуулийн дагуу ирц бvрэн буюу 13 гишvvний саналаар тодруулсан. Бид аливаа нэг улс төрийн намын нөлөөнд автан С.Мягмарыг Ерөнхий захирлаар томилоогvй, vндэсний зөвлөлийн зарим гишvvд санаандаа нийцээгvй хvнийг Ерөнхий захирлаар томилох болсонд дургvйцэн хурал орхих зэргээр ёс зvйгvй авирлаж байгаад хариуцлага тооцох ёстой хэмээн ярив. Vндэсний Зөвлөлийн дарга Н. Содномдорж ОНТ-ээр ярилцлага өгөхдөө " санал хураалт болосн хурлыг албан ёсоор хаагаагvй, нээлттэй орхисон учир тогтоол хvчинтэй" гэж мэдэгдэв.

Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах vеэс Vндэсний зөвлөлийн гишvvдийн дунд маргаан vvсч гишvvд нэг нь нөгөөгөө намын нөлөөлөлд автлаа хэмээн буруутгаж эхэлжээ.

ХМХ-ийг бvртгэх Монгол улсын Засгийн газрын 267-р тогтоолын дагуу Vндэсний зөвлөл Олон Нийтийн Радио Телевизийг Хууль зvйн яаманд бvртгvvлэхээр хандсан боловч VЗ-ийн баталсан дотоод журам нь хуультай зөрчилдсөн гэж vзэн буцаасан байна. ОНРТ-ийн нэрийн тухайд ч Vндэсний Зөвлөлийн гишvvд санал зөрөлдөн ХМХ-ээр эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа юм. ХЗДХЯ "Олон нийтийн радио, телевиз" гэдэг нь олон нийтийн өргөн нэвтрvvлэгч байгууллагын оноосон нэр гэсэн байр суурьтай байна.

ОНРТ-ийн хуулийг санаачлах, нөлөөлөх зэргээр эхнээс нь идэвхтэй оролцсон "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал Vндэсний телевизийн долоо хоног дутмын, нийтийн мэтгэлцээний "Форум” нэвтрvvлэгт оролцохдоо:

- Хууль хэрэгжих явцыг бид анхааралтай ажиглаж байна. ОНРТ-ийн тухай хууль боловсруулах, хэлэцэх явцад бvх vйл явц ил тод байх тухай бид олонтай сануулж байсан. Гэтэл одоогийн Vндэсний зөвлөлийн гишvvдийн 9-ийг Төрийн бус байгууллагуудын нэгдсэн чуулганаас санал болгосон хvмvvсээс сонгож, vлдсэн 6 хvний нэрийг ямар төрийн бус байгууллага,хэн, ямар шалгуураар сонгож, дэвшvvлсэн нь өнөө хэр тодорхой бус байна. Хоёрдугаарт, хуульд гишvvний сонирхлын зөрчлийн тухай заасан боловч хувийн өргөн нэвтрvvлэг эрхэллдэг хvн орсон байгаа тухай би өмнө нь хэлж байсан. Мөн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарлахдаа шалгуурт нь сонирхлын зөрчлийн тухай заалт оруулсан бол өнөөдөр ийм байдалд хvрэхгvй байсан байх. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих vvрэгтэй VЗ өөрөө хуулиа зөрчихгvй байх, олон нийтийн хяналт дор vйл ажиллагаа явуулах ёстой VЗ яаралтай нээлттэй хурал хийж, тулгамдсан асуудлаа олон нийтийн нvдэн дээр шийдвэрлэх нь чухал ” гэж дvгнэж байна.

ОНРТ-ийн тухай Монгол Улсын хууль 2005 оны 1-р сарын 27-нд батлагдсан бөгөөд хуулийн дагуу төрийн бус байгууллагуудын санал болгосоноор УИХ-аас 7, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс тус бvр 4 хvнийг сонгон УИХ- д нэр дэвшvvлж, батлуулах ёстой байсан юм.

ОНРТ хамгийн сvvлд 2006 оны 1-р сарын 6-нд хурал хийхээр товлосон боловч ирц бvрдээгvй учир хуралдсангvй.

МVРТВ-ийн хамт олон Vндэсний Зөвлөлөөс ОНРТВ-ийн ерөнхий захирал томилох сонгон шалгаруулалтад ажиглагчаар оролцох, шилжилтийн vйл явцыг нээлттэй болгох зорилгоор эвлэлдэн нэгдэж, 2005 оны 11-р сарын 23-нд 1000 гаруй уран бvтээлчид, инженер техникийн ажилтныг төлөөлсөн Хамт Олны Зөвлөл(ХОЗ байгуулан анхны Сонордуулагтаа: " Хараат бус мэдээллийн хэрэгсэл болгох эхлэлийг аль нэг хvчний тулгалтаар хийхгvй байх гэдэгт итгэж, Монгол Улсын тvvхэнд бий болж буй шинэ эргэлтэд Vндэсний Зөвлөл өөрөө саад болохгvй гэдэгт найдаж байна" гэжээ. ХОЗ-ийн гишvvд тэмцлийнхээ vр дvнд Vндэсний Зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцох эрхтэй болсон байна.

2006 оны 1-р сарын 5-ны өдөр Хамт олны зөвлөл 11 хvний бvрэлдхvvнтэй Тvр хороо боло өргөжиж шинээр зохион байгуулагдав. Тvр хорооны гишvvн Г.Бадамсамбуу “Төр засаг Vндэсний Радио ТВ-ийг олон жил өөрслийн дуу хоолой болгон ашиглаж байсны хувьд бодлогоор хангах, ОНРТВ байгуулах vндэс хөрсийг бэлдэж өгөх vvрэгтэй гэж vзэж байна. Олон нийтийн радио телевизийн цаашдын ирээдvй, санхvvжих эх vvсвэр бvрхэг байгаад хамгийн их санаа зовниж байна. Тvр хороо телевиз, радиогийн техник, технологийн шинэчлэл, нэвтvvлгийн бодлогод нөлөөлж ОНРТ-ийн салгшгvй бvрэлдхvvн хэсэг болон цаашид ажиллах болно" гэж Глоб Интернэшнл-ийн сэтгvvлчид ярьсан юм.

Vндэсний зөвлөлийн гишvvдийн байр суурь зөрөлдөн хурлын товоо ч хэлэлцэн тохирч чадахгvй байгаад сэтгэл зовнисон Тvр хорооны өөр нэг гишvvн Ганбаатар “ Монгол Улсад газар авсан засаглалын хямрал манай радио телевиз дээр биелэлээ олоод байна. Улс төрийн намын нөлөөлөлд илт автсан Vндэсний Зөвлөлийн гишvvд талцан маргаж тулгамдсан асуудлаа ч шийдэж чадахгvй байна. Талцан маргаж цаг хугацаа алдаж байх энэ vеэр төрийн өмчинд байсан МVТВ-ийн эд хөрөнгө vрэгдэн шамшигдаж байна гэсэн хардлага хамт олны дунд газар аваад байгаа” гэж ярив.