Өвөрхангай аймаг: Сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж байна.
2006/02/04
Євөрхангай аймгийн төр захиргааны болон олон нийтийн байгууллагын хуралд сэтгvvлчдийг оруулахгvй байх явдал хэвийн vзэгдэл болсон тухай Глоб Интернэшлийн Төвийн бvсийг хариуцсан сурвалжлагч С. Мөнхдалай мэдээлж байна.
Тухайлбал 2005 оны 10-р сарын 22-ны өдөр Євөрхангай аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж өвлийн бэлтгэл, цаг vеийн яаралтай ажлын талаар хэлэлцэхэд Засаг даргын орлогч Ч. Чинбат “Хурлын дараа мэдээлэл авч болно” гэж хэлээд сэтгvvлчдийг оруулаагvй байна. Vvнээс гурав хоногийн дараа хурлын талаар мэдээлэл авахыг хvссэн орон нутгийн радиогийн сурвалжлагчид Ч. Чинбат мөн “ Даргад хянуулсны дараа хурлын протоколтой танилцаж болно” гэсэн хариулт өгчээ.
2005 оны 12-р сарын 6-ны өдөр Євөрхангай аймгийн төрийн бус арваад байгууллага хамтарч аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн Хурал /ИТХ/, Засаг даргад хандаж “ Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулдаг байх” саналаа бичгээр тавьжээ. Аймгийн ИХТ-ын Тэргvvлэгчдийн дарга, Засаг дарга нарын гарын vсэгтэй хариу бичигт “ИХТ-ын тэргvvлэгчид болон Засаг даргын Зөвлөлийн хурлын шийдвэрийг ХМХ-ээр сурталчилж байх” гэсэн ерөнхий хариу өгч Засаг даргын Зөвлөлийн хуралд оролцуулж байх эсэх талаар тодорхой хариулт өгөөгvй байна.
2006 оны 1-р сарын 3-ны өдөр Євөрхангай аймгийн “Ноён Уул” FM радиогийн захирал Ахмадын хорооны ажлаар аймгийн засаг дарга болон тvvний орлогчтой уулзахдаа Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд сэтгvvлчдийг оруулахгvй байсан тухай дээрх асуудлыг сөхөж тавихад Засаг дарга мөн л тодорхой хариулт өгсөнгvй. Харин тvvний орлогч Ч. Чинбат “ Бид сэтгvvлчидтэй аль болох ойр байхыг боддог. Зөвлөлийн хуралд сэтгvvлчдийг оруулаагvй учир нь зарим нэг залуу сэтгvvлч хурлын vеэр яригдсан захиргааны дотоод асуулыг “нюансыг” нь ялгалгvй олон нийтэд цацахаас болгоомжилсон юм” гэсэн тайлбар өгчээ.
Євөрхангай аймгийн сэтгvvлчид төр захиргааны байгууллагаас мэдээлэл авах боломж хаалттай хэвээр байна.