"Айро Монгол" пvvсийн Ховд аймаг дахь төлөөлөгч Б. Бvжинлхам, касс З. Булганчимэг нар Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэгийг тус сонины 2006 оны 1 сарын 1 өдрийн № 01 дугаарын "Болиоч дээ" буланд "Онгоцны билет мөнхийн шvдний өвчин хэвээр байх уу, эсвэл..." гарчигтай мэдээ бичсэнтэй нь холбогдуулж "Мэдээллийн эх сурвалжаа гаргаж өг, vгvй бол бид шvvхэд хандана "хэмээн сvрдvvлжээ. Мөн "Мэдээгээ сонинд тавихаас өмнө бидэнд vзvvлэх ёстой" гэж шаардсан байна. "Глоб Интернэшнл" ТББ сэтгvvлч Г.Ганчимэгийг бичсэн нийтлэлтэй холбогдуулан сvрдvvлж, сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг нь зөрчсөн явдалд санаа тvгшиж байна. Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон нийтэд тvгээх vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгvй.
Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн vйл ажиллагаа юм. Брюссель хотноо төвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд "Итгэл хvлээж олж авсан мэдээллийн уг сурвалжтай холбогдох мэргэжлийн нууцыг сэтгvvлч хадгалах" vvргийг ногдуулсан байдаг. Бичсэн нийтлэлийнхээ эх сурвалжийг илчлэх нь сэтгvvлчийн мэргэжлийн ёс зvйд харш юм. 1987 онд Лондон хотноо баталсан Чөлөөт хэвлэлийн Харти-д " Шууд болон шууд бус цагдан хяналтыг /цензур/ vл зөвшөөрнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чөлөөтэй цуглуулах, тvгээх эрхийг хязгаарласан аливаа хууль, практик vйл ажиллагааг хориглох ёстой" гэсэн байдаг. Мөн Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар аливаа төрлийн цензур /цагдан хяналт/ тогтоохыг хориглосон байдаг. Сонинд мэдээгээ нийтлэхээс өмнө "бидэнд vзvvлэх ёстой" гэсэн шаардлагыг цензур тавих оролдлого гэж vзэхээс аргагvй. "Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.