Хөвсгөл аймаг : Радио өргөн нэвтрүүлгийн станцаар орон нутгийн нэвтрүүлэг дамжуулах
2006/02/10
Хөвсгөл аймгийн Радио өргөн нэвтрvvлгийн дамжуулах станцын /РЄНС/ орон нутгийн нэвтрvvлэг цацах нэг цагийн хөлс дамжуулах станц, тэдгээрийн хvчин чадлаас хамаарч 2006 оны нэгдvгээр сарын сарын нэгнээс 31800-68500 төгрөг болж, өмнөх vнэ тарифаас даруй 2.5-5 дахин нэмэгджээ. Хөвсгөл аймгийн "Хөвсгөлийн долгион" радио нэвтрvvлгээ долоо хоногт гурван удаа 30 минутаар, давталттайгаа нийлээд долоо хоногт гурван цаг, сардаа 12 цагийн нэвтрvvлгийг РЄНС-аар дамжуулаад, 90.000 төгрөг төлдөг байжээ. Одоо нэвтрvvлэг дамжуулсны хөлсөнд сардаа 536400 төг, жилдээ зургаан сая 436800 төгрөг төлөхөөр боллоо. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн төвийн харьяа Радио телевизийн сvлжээний газар vнэ нэмсэн шалтгааныг техник технологийн шинэчлэл хийсэнтэй холбон тайлбарласан. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ТВ-ийн нийт зургаан студи, зургаан FM радио, хоёр сонин ажилладаг бөгөөд нэвтрvvлгээ РЄНС-аар дамжуулан хөдөө орон нутгийн иргэд, малчдад хvргэдэг байна. Радио нэвтрvvлгийг 500 км-ийн радиуст цацдаг учраас хөрш зэргэлдээ аймгуудын малчид хөдөлмөрчид энэхvv мэдээллийг сонсох боломжтой байжээ. "Аливаа vнэ тарифийн өөрчлөлтийг хянах ёстой байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байдаг. Харин энэ байгууллагаас vнэ нэмсэн талаар ямар нэг албан бичиг, тушаал заавар ирvvлээгvй байна. Радио телевизийн сvлжээний газарт хандивлагч орнуудын санхvvжилтээр техник технологийн шинэчлэл хийсэн тул энэ нь vнэ тарифийг огцом нэмэх vндэслэл болохгvй" гэж Хөвсгөл аймгийн ХМХ-ийн vзэж байгаа тухай "Глоб Интернэшлийн" ТББ-ийн Баруун бvсийг хариуцсан монитор П. Батболд мэдээлж байна.