Хэвлэлийн мэдээ: Дорнод аймаг
Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч М.Одгэрэлийг өнгөрсөн оны сvvлээр тус сонинд “Сая саяын луйвар буюу Д.Сvхбаатарын хууль бус ажиллагаа” гарчигтай шvvмжлэлт нийтлэл бичсэнтэй нь холбогдуулан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар гэгч гар утас руу нь заналхийлсэн өнгө аястай мессеж бичин сvрдvvлж улмаар сэтгvvлчийн мэргэжлийн эрхэнд халдаж байгаад “Глоб Интернэшнл” ТББ санаа тvгшиж байна.
Сэтгvvлч нийтлэл бичихээр эрэн сурвалжлага хийх явцад Д.Сvхбаатар өөрийнхөө талаар сонинд гарахыг мэдээд аймгийн зарим нэг албан тушаалтнаар дамжуулан нийтлэлийг сонинд гаргахгvй байх талаар сонины эрхлэгч Б.Туяаг ятган нөлөөлөх гэж оролдож байжээ. Мөн Д.Сvхбаатар сурвалжлагч М.Одгэрэлийг хоолонд урьж мөн гар утасны нэгж их хэмжээгээр өгөхийг хvртэл оролдож байсан байна.

Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон нийтэд тvгээх vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгvй. Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн vйл ажиллагаа юм.

Улмаар Монгол улсын Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд 1 дэх хэсэгт “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн ” мөн энэхvv зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн бол” гэмт хэрэгт тооцон эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ гэж заасан байдаг.

Д.Сvхбаатар, өөрийн талаар бичсэн нийтлэлийг хэвлvvлэхгvйн төлөө янз бvрийн оролдлого хийж, улмаар аймгийн зарим нэг албан тушаалтнууд нийтлэлийг гаргахгvй байх талаар сонины редакц руу ярьж байсан vйлдлийг холбон vзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан байж болох vндэслэл ч ажиглагдаж байна.

Монгол Улсын Їндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй биелvvлэх нь орон нутгийн эрх мэдэлтнvvдийн төр, иргэдийнхээ өмнө хvлээсэн vvрэг бөгөөд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар төрийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлж, аймгийнхаа сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл тvгээх vндсэн vvрэгт саад болохгvй байх учиртай.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.