“Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар өөрийн хариуцсан бvс нутаг болох Говьсvмбэр, Дорноговь аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон шvvх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай 2006 оны нэгдvгээр сарын 24-26-ны өдрvvдэд уулзаж төслийн зорилго чиглэл, vйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Говьсvмбэр аймагт одоогийн байдлаар ердөө ганцхан FM радио, ганцхан орон нутгийн сонин ажиллаж байна. Харин төвийн хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж ердөө л МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч ажилладаг юм байна. Уг нь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд орон нутгийн телевиз ажиллаж байсан боловч Олон нийтийн радио телевизийн хууль батлагдан гарснаар “эрх зvйн чадамжгvй” болж тvр хаагдаад байгаа ажээ. Нөгөө талаас 2006 оны аймгийн төсөв батлагдаж ирэхдээ орон нутгийн телевизийн төсвийг хассан тул цаашид vйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгvй болсон байна.
Одоо Говьсvмбэр аймагт “Чойр-54” гэсэн ганцхан сонин хэвлэгдэн гарч байна. Сургууль төгсч ирээд удаагvй байгаа залуу сэтгvvлч Г.Баасансvрэн дан ганц өөрийнхөө хvч, хөрөнгөөр эрхлэн гаргаж байгаа энэ сонин л орон нутгийн чөлөөт хэвлэлийг төлөөлж байна гэж хэлж болно. Сардаа ердөө ганцхан дугаарыг 500 хувь хэвлvvлдэгч борлуулалт нь маш тааруу, ердөө тавь жараас хэтэрдэггvй гэнэ. Дээрээс нь мэдээлэл олж авахад чамгvй бэхршээл тулгардаг тухайгаа сэтгvvлч бvсгvй ярьж байлаа. Ялангуяа цагдаа, шvvх, хууль хяналтын байгууллагынхан мэдээлэл өгөхдөө хойрго ханддаг тухай дурдаж байлаа.
Уулзалтад оролцсон аймгийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Эрдэнэдалай сэтгvvлчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хуулийн хvрээнд хориглоогvй мэдээллийг шуурхай өгч байхаа амлалаа.
Сэтгvvлчдийг vйл ажиллагаагаа явуулахад дарамт шахалт vзvvлдэг гол хvмvvс нь аймгийн удирдлагууд гэж сэтгvvлч Г.Баасансvрэн, Г.Болдбаатар нар хэлж байна. Ямар ч мэдээлэл авахаар очиход заавал дээд дарга нарын зөвшөөрөл нэхдэг, учир шалтгааныг асууж байцаах нь элбэг тохиолддог тухай тэд ярьж байлаа. Энэ нь орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын өөрсдийнх нь эрхийг зөрчиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тэр бvр мэддэггvй тухайгаа ч нуусангvй.
Єнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулийн vеэр сэтгvvлч Г.Баасансvрэн өөрийн эрхлэн гаргадаг “Чойр-54” сониныхоо эхний нvvрэнд Эх орон намаас нэр дэвшигчийн материалыг, хоёрдугаар нvvрэнд МАХН-аас нэр дэвшигчийн материалыг нийтэлжээ. Гэтэл Амйгийн засаг дарга бөгөөд аймгийн МАХН-ын хорооны дарга Баянмөнх сэтгvvлч бvсгvйн гарыг мушгиж “Яах гэж Эх орон намын нэр дэвшигчийг сониныхоо нэгдvгээр нvvрэнд нийтэлсэн бэ?” хэмээн асууж шалгааж байсан байна. Иймэрхvv л байдлаар орон нутгийн удирдлагууд хэвлэл мэдээлэлд хандаж байна хэмээн Говьсvмбэр аймгийн сэтгvvлчид ярьж байлаа.
Уулзалтад оролцсон хэвлэл мэдээлэл, хууль хяналт, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд цаашид vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн ямарваа нэгэн хэлбэрийг соргогоор мэдэрч нэг баг болж хамтран ажиллах нь зvйтэй юм гэж тогтлоо.
Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар тогтмол гарч байгаа ганц ч сонин хэвлэл алга. Харин аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд радио, телевизийн төв ажиллаж байна. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээс МОНЦАМЭ агентлаг, Монголын радио, Зууны мэдээ сонины орон нутгийн сурвалжлагч нар ажилладаг юм байна. Говьсvмбэр аймгийн сэтгvvлчид орон нутгийн тогтмол хэвлэлтэй болох гэж хэд хэдэн удаа оролдсон боловч санхvv, эдийн засаг, улстөрийн дарамт шахалтаас шалтгаалж бvтэлтэй болж чадаагvй байна. Сониныг эрхлэн гаргаж байсан сэтгvvлчид нь vзэл бодлын хувьд АН-ыг дэмждэг байсан нь орон нутгийн удирдлагуудын таалалд нийцээгvй тул төр захиргааны бvх төвшинд дэмжлэг авах боломжгvй болсон байна. Аймгийн засаг даргын зvгээс орон нутгийн сонинг захиалахгvй байхыг доод албан тушаалтнууддаа vvрэг болгож байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ. Дорноговь аймаг ажиллаж байгаа богино долгионы хоёр радио станцыг эрх баригч МАХН-ын талыг баримтлагчид эзэмшдэг юм байна. Сэтгvvлч Л.Эрдэнэбат уг радио станцад ерөнхий редактороор ажиллаж байхдаа аймгийн удирдлагуудын хууль бус vйл ажиллагааны талаар баримтад тулгуурласан шvvмжлэлт нэвтрvvлэг хийхээр хэд хэдэн удаа оролдсон боловч радио станцын эзэн нь байнга хориглож байсан тул арга буюу ажлаасаа гарчээ. Ер нь Дорноговь аймгийн засаг дарга Ш.Батсуурь авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай орон нутагт байнга яригддаг, төвийн хэвлэлvvдээр тогтмол бичигддэг боловч огт шалгагддаггvй нь гайхалтай хэмээн уулзалтад оролцогчид ярьж байлаа. Ш.Батсууриар овоглосон байр орон сууц, дэлгvvр хоршоо, бар цэнгээний газруудыг Сайншандынхан бvгд нэрлэж чадна гэж сэтгvvлчид хэлж байна. Бvгд өөрийнх нь ах дvv хамаатан садангуудын нэр байх бөгөөд Засаг даргын гаргаж байгаа шийдвэр захирамжийн хэчнээн нь энэ бvхнийг хаацайлахад чиглэгдэж байгаа бол гэж тэд ярьж байлаа. Хамгийн гол нь иргэд мэдээлэл олж авч чадахгvй байна. Тэд мэдэх эрхээ бvрэн эдлэх нөхцөл хаалттай байна гэж уулзалтад оролцогчид хэлж байлаа. Бид нэг нэгээрээ биш ингэж олуулаа байж, тэр тусмаа сэтгvvлчид хууль хяналтын байгууллагынхан хамтран ажиллавал иргэд олон тvмэнд vнэн мэдээллийг хvргэхэд чухал тvлхэц болно тэд ярьж байлаа. Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхэд vнэн бодит мэдээлэлтэй байх нь хам гийн чухал юм байна гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа.
Говьсvмбэр, Дорноговь аймаг болсон дээрх уулзалтууд vр дvнтэй болж, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний vндсэн агуулга ач холбогдлын талаар ойлголтыг улам бататгаж, идэвхитэй хамтран ажиллаж vр дvнд хvрэх юм байна гэсэн итгэл найдварыг төрvvлж чадлаа.