Олон улсын гэрэл зургийн сэтгvvл зvйн уралдаан Хятадад болно
Дэлхийн гэрэл зургийн сэтгvvлчдийг Хятадын өмнөд хэсгийн Шенжен хотод зохиогдох
Хятадын олон улсын гэрэл зургийн хоёр дахь удаагийн уралдаанд оролцохыг урьж байна. Єргөдөл хvлээн авах эцсийн хугацаа хоёрдугаар сарын 15. Уралдааны сэдэв “Энх тайван болон Хөгжил”. Уралдааныг зохион байгуулагчид дэлхий ертөнцийг хөгжингvй, амар жимэр болгоход чиглэсэн тэмцэл 2005 оны байдлаар гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг vзvvлэхийг зорьсон юм. Хятадын Гэрэл зургийн сэтгvvл зvйн нийгэмлэгийн зохион байгуулж буй энэ уралдааныг Олон улсын соёлын солилцооны Шеньжений холбоо болон Шеньжений Хэвлэлийн бvлэг ивээн тэтгэжээ.
Мэдээллийн агентлаг, сэтгvvл, сонин болон гэрэл зургийн агентлагт ажилладаг гэрэл зурагчин энэ тэмцээнд оролцох боломжтой. Уралдаанд илгээсэн бvтээлийг дараах найман төрөлд шалгаруулж, шагнал гардуулна: онцлох мэдээ, ерөнхий мэдээ, эдийн засаг, шинжлэх ухаан болон техникийн мэдээ, хөрөг зураг, өдөр тутмын амьдрал, спорт, урлаг болон зугаа цэнгэл, байгаль орчны мэдээ. Төрөл тус бvрт шалгарсан бvтээлээс Оны шилдэг гэрэл зургийг тодруулж, шагнал гардуулна.
Бvтээл нь Оны шилдэг гэрэл зургаар шалгарсан гэрэл зурагчинд бэлнээр 7400 орчим доллар өгч, цом, баярын бичиг гардуулахаас гадна Хятадад ирж, очих тээврийн зардлын тасалбар олгоно. Алтан шагнал буюу дэд байранд шалгарсан 14 хvнийг 1200 орчим доллар, цом, баярын бичгээр шагнана. Засгийн газрын харьяа хэвлэлийн хэд хэдэн бvлэг, мэдээллийн хэрэгслvvд Гэрэл зургийн энэ уралдааныг зохион байгуулахыг дэмжиж байна. Дэлхий дээр хэвлэл мэдээллийн салбарыг хамгийн их хязгаарлаж, боогдуулдаг улсын нэг бол Хятад. Гэсэн хэдий ч Хятадын Гэрэл зургийн сэтгvvл зvйн нийгэмлэг уралдааныг мэргэжлийн өндөр тvвшинд зохион байгуулж, мэдээлэл чөлөөтэй солилцох боломж бvрдvvлнэ гэжээ.
Єнгөрсөн жилийн тэмцээнд Франс-Пресс агентлагийн таван гэрэл зурагчин шагналт байранд шалгарчээ. Тэдний зургийг харахыг хvсвэл http://www.afp.com/english/afp/?pid=whatsnew/chipp хаягаар орно уу.
Хятадын гэрэл зургийн нийгэмлэг: http://www.chipp.cn/index_english.asp
Синьхуа мэдээллийн агентлаг: http://news.xinhuanet.com/english/2005-12/23/content_3961718.htm
Хөгжиж буй 39 орны сэтгvvлч Азийн Хөгжиж буй орны сэтгvvл зvйн шагналын төлөөх тэмцээнд оролцох боломжтой. /Уралдаанд оролцох боломжтой орны жагсаалтыг дараах http://www.adbi.org/daja.how.to/#dmc хаягаас авна уу. Монглын сэтгvvлчид энэ тэмцээнд оролцох боломжтой/ 2005 онд хөгжлийн холбогдолтой асуудлаар нийтлэлээ хэвлvvлсэн сонины сэтгvvлчид энэ тэмцээнд оролцоно.
Сэтгvvлчдийн уралдаанд илгээсэн бvтээлийг дөрвөн төрөлд шалгаруулна: ядуурал, хvн ам болон хөгжил, эмэгтэйчvvд болон хөгжил, хөгжлийн агентлагууд. Дээрх дөрвөн төрөлд бvтээл нь шалгарсан сэтгvvлчдийг 1500 доллар, цомоор шагнаж, нийтлэлийг нь нэгдсэн номонд оруулах аж. Хоёрдугаар байр эзэлсэн сэтгvvлчдийг 1000, 500, 250 доллароор шагнана.
Дээрх дөрвөн төрөлд бvтээл нь шалгарсан сэтгvvлчид ирэх дөрөвдvгээр сард Манила хотод шагнал гардуулах ёслол болон бусад арга хэмжээнд оролцоно. Тэдний Филиппинд очих, тэнд гурван өдөр амьдрах зардлыг уралдааныг зохион байгуулагчид хариуцах юм байна.
Уралдааны гол оролцогчид болон тусдаа өргөдөл гаргасан хvмvvсээс дараах төрөлд тус бvр 2000 долларын тусгай шагналын эзнийг тодруулна. Vvнд: Оны хөгжлийн сэтгvvлч, Оны хөгжлийн эмэгтэй сэтгvvлч /эхний төрөлд эмэгтэй хvн шалгараагvй бол энэ шагналыг олгоно/. Оны хөгжлийн залуу сэтгvvлч /30-аас доош насны/, Арлын сэтгvvлчдийн шагнал /Номхон далайн арлын орнууд болон Мальдивийн арал орно/
Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.adbi.org/daja.how.to/ дараах хаягаас авна уу.
Эрvvл мэндийн хамтын ажиллагаа байгууллага хэвлэл мэдээллийн хөгжилд зориулж бага хэмжээний тэтгэлэг олгоно.
Дэлхийн хэмжээнд сэтгvvл зvйн сургалт явуулдаг байгууллагууд Шинээр байгуулагдсан Эрvvл мэндийн Сэтгvvл зvйн тvншлэлийн байгууллагын бага хэмжээний тэтгэлэг авах өргөдлөө хоёрдугаар сарын 10 хvртэл илгээх боломжтой юм. Эрvvл мэндийн сэтгvvл зvйн сургалт яавуулах шалгарсан төсөл бvрт дээд тал нь 10 мянган доллар олгох аж.
Тэтгэлэг авах хvсэлтэй байгууллагууд юун тvрvvнд интернэтэд Англи, Франц, Испани хэлээр байрлуулсан маягтыг бөглөнө. Бөглөсөн маягтыг яваандаа эрvvл мэндийн сэтгvvл зvйг хөгжvvлэх бодолтой ивээн тэтгэгч байгууллага сонирхож болох тул мэдээллийн санд байрлуулна.
Саяхан байгуулагдсан Эрvvл мэндийн Сэтгvvл зvйн Тvншлэлийн байгууллага нь Сэтгvvлчдийн төлөө олон улсын төв, Интерньюс сvлжээ болон Панос Лондон байгууллагатай хамтран ажиллаж байна. Эрvvл мэндийн сэтгvvл зvйг хөгжvvлэх энэхvv санаачлагыг Билл болон Мелинда Гейтсийн сан, Жонн болон Жеймс Найтын сан, Нээлттэй нийгэм хvрээлэн ивээн тэтгэжээ. Томоохон төслийн хvрээнд зохион байгуулдаг сэтгvvл зvйн практик сургалтыг хөхvvлэн дэмжихэд энэхvv тэтгэлэгийг олгож байгаа юм. Эхний ээлжинд эрvvл мэндийн салбарт хамаарах, таваас доош сар vргэлжлэх сургалтын хөтөлбөрийг санхvvжvvлэхэд уг тэтгэлэгийг олгоно. Тэтгэлэгийн хөрөнгөөр томоохон төслийг санхvvжvvлэхээс гадна сургалтын тоног төхөөрөмж авч өгөх, засгийн газрын бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, бусад боломжтой саналыг санхvvжvvлнэ. Төсөл нь шалгарч, тэтгэлэг авах эрхтэй болсон байгууллагыг гуравдугаар сарын 27-нд зарлана. Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл Интерньюс Сvлжээний Рон Маклннистай энэ хаягаар rmacinnis@internews.org холбоо барина уу. Анкентын талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл health@icfj.org
Анкет /англи хэлээр/ http://www.healthjournalism.net/questionnaire.htm
Эрvvл мэндийн сэтгvvл зvйн тvншлэл байгууллага http://www.healthjournalism.net/