Шуурхай мэдээ
МЭДЭГДЭЛ
2023/12/03575
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна.
|
Цар тахалтай тэмцэхдээ иргэний болон улс төрийн эрхийг хүндэтгэхийг зөвлөж байна
2020/11/28970
Глоб Интернэшнл Төв нь цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон одоо хэрэгжиж буй хууль тогтоомж нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэтийдсэн хязгаарлалт тогтоож буйд харамсаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр КОВИД-19 цар тахлын дотоодын халдвар илэрснээс хойш эрх баригчид цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээ чангатгасан бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ.
|
Мэдэгдэл
2020/04/22911
Цагдаагийн нэр бүхий албан хаагч Зариг.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан үйлдлийг Глоб Интернэшнл төв эрс буруушааж байна. Төрийн өндөр албан тушаалтны өргөдөл, гомдлын дагуу сэтгүүлчийг шалгах явцдаа гаргасан энэ үйлдэл нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт үйлчлэх, олон нийтийн хоточ нохой байх үүрэг бүхий хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг заналхийлэх, дарамтлах, сүрдүүлэх, хүч хэрэглэх зэргээр иргэд, сэтгүүлчдэд айдас төрүүлсэн, нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ухаалаг бус, зохисгүй явдал болсонд сэтгэл түгшиж байна.
|
Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл өрнүүлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, өндөр хэмжээний торгууль ногдуулсныг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2015/01/202333
Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн үндэслэлээр иргэн Л.Даваапилд анхан шатны шүүхээс 9,7 сая төгрөгийн торгох ял ногдуулсныг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна. |
Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн Танаа
2015/01/072238
Сэтгүүлч Н.Мөнхтөрийг халдашгүй эрхэнд халдаж, удаа дараа гүтгэн доромжилсон гэж Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг эсэргүүцэн албан захидал хүргүүлэв. |
Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд Танаа
2015/01/072452
Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд сэтгүүлч С.Анхбаярыг нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон мэдээ, мэдээлэл цахим ертөнцөөр тараасан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг эсэргүүцэн албан захидал хүргүүлэв. |
Жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/09/052406
Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
|
ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/08/281639
ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна. |
Глоб Интернэшнл Төв ХХЗХ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг эсэргүүцэж байна
2014/07/072418
Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com мэдээллийн вэб сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
|
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал Танаа
2014/06/201997
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгийг нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг Глоб Интернэшнл төв эсэргүүцэн Б.Жаргалд хандан албан захидал илгээлээ. Албан захидлын хувийг Зам, тээврийн яамны сайд А.Гансүхэд хүргүүлэв. |