Шуурхай мэдээ
Глоб Интернэшнл Төв “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Эрүүгийн хэргээр ял тулгаж, өндөр хэмжээний торгууль ногдуулсныг эсэргүүцэж байна
2013/12/092501
Глоб Интернэшнл Төв, шат шатны шүүхийн дээрх шийдвэр сэтгүүлчдийг шоронд хорихоор айлган сүрдүүлж дарамт учруулсан, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дампуурахад хүргэж болзошгүй их хэмжээний торгууль ногдуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд учруулж буй эдийн засгийн цензур хэмээн үзэн, эсэргүүцэж байна.
|
Орон нутгийн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн албан тушаалтанд эсэргүүцэл илэрхийллээ
2012/10/291653
Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч М.Мөнхцэцэгийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан олны өмнө дарамталж, заналхийлсэн Орхон аймгийн засаг даргын орлогч П.Пүрэвлхагвын үйлдлийг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушааж байна.
|
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж байна
2012/07/021810
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсаж байна.
|
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ
2012/05/151940
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн“ сонин гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараан нэр төр, алдар хүндэд халдсан тул уучлалт гуйж, өөрийн сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргах, гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 100 сая төгрөг төлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
|
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ
2012/02/022166
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг болон итгэгчид нэр төрөө сэргээлгэхээр 2011 оны 12-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
|
“Спейшл майнз” ХХК-ий харуул хамгаалалтын ажилтнууд Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч, зураглаач нарыг доромжлон, камерыг нь эвдэж, бичлэгийг нь устгажээ
2012/01/172164
“Глоб Интернэшнл” ТББ болон Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж, эрхийг нь хамгаалахаа мэдэгдэж байна.
|