Жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог“Үнэний төлөө шагнал-2025”-ын эзнээр Г.Улсболд тодорлоо.
2026/04/30
Ийгл телевизийн сэтгүүлч Г.Улсболд нь “Тусгай сурвалжлага” 40 цуврал нэвтрүүлгээрээ дамжуулан нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөн, олон нийтэд үнэнийг мэдээлэхийн төлөө тууштай ажиллаж, мэргэжлийн эр зориг гарган сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан нь ийнхүү үнэлэгдсэн юм.
“Үнэний төлөө” шагнал нь олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн олгодог салбарын шагнал юм. Уг шагналыг анх 2008 оны долоодугаар сараас олгож эхэлсэн бөгөөд сэтгүүл зүйн салбарт үнэнийг хамгаалан ажилласан сэтгүүлчдийг дэмжих эрхэм зорилготой.