Бид яагаад олон улсын хууль, хэм хэмжээг дагах ёстой вэ?

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 10-р зүйл:

10.2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

10.3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

2. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болохдоо Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал (ХЭТТ)-ыг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон. 

3. Монгол Улс 1974 онд Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт (ИБУТЭТОУП)-ыг соёрхон баталсан.  

ИБУТЭТОУП-ын хоёрдугаар зүйлээр “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй” гэжээ. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ХЭТТ, ИБУТЭТОУП-ын 19-р зүйлээр баталгаажуулсан бөгөөд энэ зүйлд заасан гурван хэсгийг хэрхэн ойлгох тухай 34 тоот Ерөнхий Тайлбар 2011 оны 7-р сард болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102 дугаар чуулганаар батлагдсан юм. 

4. Эрх зүйн зөөлөн хэм хэмжээ: НҮБ-ын Үзэл бодол, илэрхийллийн эрх чөлөөний эрхийн Тусгай илтгэгчийн тайлбар, мэдэгдэл, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоол, шийдвэрүүд гэх мэт. Мөн Европын Хүний Эрхийн Шүүх, Америк Дундын Хүний эрхийн Шүүхийн шийдвэр, жишиг хамрагдана.  

5. Монгол Улс 2011 онд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллага (OSCE)-ын гишүүн болсон. Иймд Европын хэм хэмжээ мөн жишиг болно.  

6. НҮБ-д зөвлөх эрх бүхий үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалдаг, олон улсын мэргэжлийн төрийн бус байгуулллагуудын дүн шинжилгээ. Глоб Интернэшнл төв Лондон хотноо төвтэй “19-р зүйл” байгууллагатай 2011 оноос хамтын ажиллагаатай ажиллаж байна. 

Эрх зүйн ба өөрийн зохицуулалтын олон улсын хэм хэмжээний талаарх дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу.