ҮНЭНИЙ ТӨЛӨӨ-2025
Глоб Интернэншл төв нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүрийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцид "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай.

 Энэ удаагийн буюу 2025 оны “Үнэний төлөө ”шагналыг "NTV" телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал хүртлээ. Сэтгүүлч Б.Оюунжаргал нь төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан Улиастай-Налайх хоорондын замын аюулгүй байдлыг хангаагүйээс үүдэн удаа дараа хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудлыг цувралаар сурвалжилж, иргэдийг мэдээллээр хангах замаар асуудлыг шийдвэрлэх үйл явцад тасралтгүй хяналт тавьж, хөндлөнгийн дарамт, шахалт саад бэрхшээлийг даван туулж, мэргэжлийн ур чадвар гаргасан явдлыг үнэлэн энэхүү шагналыг олгов.