Өгөгдөл хамгаалал яагаад чухал вэ? онлайн сургалт боллоо

Өгөгдөл хамгаалал яагаад чухал вэ? сургалтад хэвлэл мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 43 оролцогч оролцлоо. Сургалтыг 2020 оны 7 сарын 2-ны өдөр IFEX буюу Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээний дэмжлэгтэйгээр “UPR-Үзэл бодлоо илэрхийилэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд ARTICLE-19 байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран Глоб Интернэшнл төвөөс зохион байгууллаа. 

Өгөгдөл хамгаалах зохицуулалтын өнөөгийн байдал, асуудал, шийдэл сэдвийн хүрээнд МХХ-ны гишүүн хуульч, судлаач Л.Галбаатар танилцууллаа. Дараа нь Өгөгдөл хамгаалал гэж юу вэ? Өгөгдөл хамгаалал яагаад чухал вэ? Өгөгдөл хамгааллын ерөнхий зарчмууд, Өгөгдөл  хамгааллыг Дэлхийд болон Азийн бусад орнуудад хэрэгжүүлж буй байдлын талаар ARTICLE-19 олон улсын байгууллагын хуулийн ахлах зөвлөх Дэвид Банисар, хуулийн мэргэжилтэн Илария Февола нар илтгэл танилцуулсан юм. 

Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод өгөгдөл хамгааллын талаар мэдлэг ойлголт өгөх, өгөгдөл хамгааллын талаарх олон улсын нөхцөл байдлыг хамтран хэлэлцэх, цаашид гүнзгийрүүлэн судлах, мөн энэ чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх сонирхолтой сэтгүүлч, судлаач, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. 

Сургалтын хөтөлбөр 


Өгөгдөл хамгаалах зохицуулалтын өнөөгийн байдал, асуудал, шийдэл илтгэлийг энд дарж үзнэ үү