Хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага юу хийж чадах вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн байгууллагууд хүний эрхийн зөрчил, хамгааллын асуудлыг нийтлэл, нэвтрүүлэгтээ байнга хөндөж, илүү системтэй тусгах боллоо. Дэлхийн нэр хүнд бүхий олон улсын байгууллагууд хүний эрхийн асуудлыг хөндсөн шилдэг бүтээл шалгаруулах янз бүрийн шагнал бий болгосон байна. Хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд ХМБ дараахь үүрэг гүйцэтгэх боломжтой. 

1. Мэдээлэх

Хүний эрхийн асуудлаарх төрийн бодлого, шийдвэр, төрийн бус байгууллага, нийгмийн бусад түншийн санаачилга, үйл явдлын тухай мэдээлэх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, тэдний хүсдэг мэдээллийн нэг юм. Мэдээлэлтэй иргэн үйлдэл хийх сонирхолтой, зорилготой болно. 

2. Соён гэгээрүүлэх

 Хүний эрхийн тухай зөвхөн мэдээлэх бус түүний мөн чанар, ач холбогдол, учир начир, батлагдаж буй хууль, гаргаж буй шийдвэр өөрсдийнх нь амьдрал, эрх, эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөх, нөлөөлж буй тухай иргэдэд мэдлэг, ойлголт өгөх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцнэ.

3. Хоточ нохой байх 

Хэвлэл мэдээллийн “олон нийтийн хоточ нохой” байх үүрэг бол хяналт юм. Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, иргэд хүний эрхийг зөрчиж буй эсэх, төр засаг хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ биелүүлж буй эсэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө авсан үүрэг амлалт нь хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих, далд зөрчлийг эрэн сурвалжилж илчлэх нь хэвлэл мэдээллийн иргэдийнхээ өмнө хүлээж буй чухал үүрэг юм.

4. Хэлэлцүүлэг, мэтгэлцээний талбар байх

Хэвлэл мэдээллийг иргэдийн үзэл бодлын индэр гэж болно. Нийгмийн яриа хэлэлцүүлэг бол иргэддээ үйлчилдэг, хүнийхээ эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгмийн салшгүй хэсэг юм. Нийгмийн янз бүрийн бүлгийн санаа бодол, үзэл бодлын мэтгэлцээн нь хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд иргэдээ сонсох, тэдэнтэй зөвлөлдөх чухал суваг бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хангах юм.5. Нөлөөлөл

Хэвлэл мэдээлэл бол нөлөөллийн хүчтэй хэрэгсэл билээ. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид ч хэвлэл мэдээллийн хэрэглэгч юм. Иргэд, иргэний нийгмийн ХЭРХЭН? ЗУРГАА ХЭРХЭН? 27 ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЖ, СУРВАЛЖЛАХ НЬ байгууллагууд хэвлэл мэдээллийг төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөх хамгийн зохистой арга хэрэгсэл гэж үздэг.

Эх сурвалж: "Хүний эрхийн тухай мэдээлж, сурвалжлах нь" гарын авлага