МЭДЭЭ
|
Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх цогц сургалтууд MACSS платформд байршина
2025/01/23927
Глоб Интернэйшнл Төв нь "Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" (MACSS) хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн цогц сургалтын видео хичээл, сургалтын модуль, гарын авлагыг MACSS удирдлагын систем (LMS) болон гар утасны аппликейшнд байршуулна.
|
|
“Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хоёр дахь жилийн үйл ажиллагаа эхэллээ
2025/01/15859
Глоб Интернэшнл төв “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) хөтөлбөрийн хоёр дахь жилийн үйл ажиллагааг 2025 оны 1-р сараас хэрэгжүүлж эхэллээ. Хоёр дахь жилийн хэрэгжилтийн хугацаанд Глоб Интернэшнл төвөөс хөтөлбөрийн хоёр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд олон ажлуудыг хийх болно. Үүнд:
|
|
СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/11/301096
Глоб Интернэшл төв нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аяны хүрээнд 11 сарын 30-ны өдөр “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
|
|
Глоб Интернэшнл төв нь ХЗДХЯ-ны болон УИХ-ын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгтэй уулзаж, санал солилцлоо.
2024/11/04832
Глоб Интернэшнл төв нь 11 дүгээр сарын 4-ний өдөр ХЗДХЯ-ны болон УИХ-ын Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтын гол зочноор Канадын Хууль ба Аардчилал төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Мендел оролцож ажлын хэсгийн гишүүдтэй олон улсын туршлагаас хуваалцаж хуулийн төсөлд өөрийн санал, зөвлөмжийг өгөв.
|
|
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ФОРУМ”-ын хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
2024/11/01764
Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй ЮНЕСКО-гийн “Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сан”-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө хуульчдын сүлжээг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ФОРУМ”-ын хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
|
|
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал
2024/11/01861
Хэвлэн нийтлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 16-д заан баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх хүний салшгүй эрхийн нэг хэлбэр, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг эрхэмлэсэн ардчилсан нийгмийн тулгуур үнэт зүйл мөн билээ. Энэхүү эрхийг баталгаатай хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь чухал ач холбогдолтой.
|
|
“Нийгмийн эгэх хариуцлага ба төслийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
2024/10/26705
Глоб Интернэшнл төв нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" /MACSS/ хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн эгэх хариуцлага ба төслийн удирдлага” сэдэвт гурван өдрийн сургалтыг 10 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймгуудад зохион байгууллаа.
|
|
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ 6 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024/10/021096
Азийн хүний эрх хөгжлийн форум (ФОРУМ-АЗИ) болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний Эрх Хөгжил Төв (ХЭХТ), Глоб Интернэшнл Төв (ГИТ) хамтран Хүний эрх хамгаалагчдын үндэсний 6 дугаар зөвлөгөөнийг “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь: асуудал ба шийдэл” сэдвийн дор 2024 оны 10 дугаар сарын 1-2 -ны өдрүүдэд зохион байгууллаа.
|
|
Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал - Нээлтийн үг
2024/09/30933
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Үндэсний Форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нарт талархал илэрхийлье!
Азийн бүс дэх Хүний эрхийн хамгийн нөлөө бүхий байгууллага болох Форум Ази анх удаа 2010 онд Монголд НҮБ-ын гишүүн тухайн орны Засгийн газар олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих туйлын их ач холбогдол бүхий шинэ, онцгой механизм болох ХЭЗ-ийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн тухай мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэн түгээх ажил эхлүүлсэнийг эргэн санахад таатай байна. |
|
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын Гуравдугаар илтгэлд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хийсэн дунд хугацааны үнэлгээний хэлэлцүүлэг боллоо.
2024/09/301320
Хүний Эрхийн Төрийн Бус Байгууллагуудын Форум (ХЭФ) -ын гишүүн Хүний эрх хөгжил төв (ХЭХТ) ТББ, Глоб Интернэшнл Төв ТББ хамтран Азийн хүний эрх, хөгжлийн форум (ФОРУМ-АЗИ)-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын гуравдугаар илтгэлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс (ХЭЗ) өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хийсэн дунд хугацааны үнэлгээний хэлэлцүүлгийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.
|