МЭДЭЭ
“Цахим эрин үе дэх хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь” олон талт хэлэлцүүлэг боллоо.
2025/09/29656
Жил бүрийн 9-р сарын 28-нд тохиодог “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” (IDUAI)-ийг угтан дэлхийн олон улс оронд мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэдэг.
ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА С.УЯНГА- НЭЭЛТИЙН ҮГ
2025/09/29508
Жил бүр ЮНЕСКО-гийн МҮК нь “Глоб Интернэшнл төв”-тэй хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн нь хэдийн уламжлал болжээ. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэн бол мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбаруудын төлөөлөл гэж ойлгож байна. Та бүхэнтэй хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийн 10 жилийн ойг тэмдэглэж, Монгол Улсад тулгарч буй сорилт, боломжуудын талаар санал бодлоо хуваалцах нь бидний хувьд чухал ач холбогдолтой.
“Хууль эрх зүйн орчин болон редакцийн чадавхийг бэхжүүлэх замаар иргэний орон зайг хамгаалах нь” төсөл бэлтгэх шатандаа хэрэгжиж байна.
2025/09/05787
Глоб Интернэшнл төв нь Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр “Хууль эрх зүйн орчин болон редакцын чадавхыг бэхжүүлэх замаар иргэний орон зайг хамгаалах нь” төслийг 2025 оны 8 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж, бэлтгэх шатандаа явж байна.


"ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-2025"-г УГТАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025/05/021306
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ нь НҮБ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕ – ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” олон талт хэлэлцүүлгийг 2025 оны 5-р сарын 02-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгууллаа. 
Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид - Нээлтийн үг
2025/05/021110
Та бүхэнд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаадаа таатай байна.
ҮНЭНИЙ ТӨЛӨӨ-2025
2025/05/021015
Глоб Интернэншл төв нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүрийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцид "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо.
2025/03/261253
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл танхим”-д 3 сарын 26, 27-ны өдрүүдэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
УРИАЛГА
2025/03/25990
Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна.

2025.03.18-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Ноорог.мн мэдээллийн сайтын байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулсантай холбоотойгоор үүсээд буй асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэж буйд талархал илэрхийлье. 

Мэдэгдэл
2025/03/18777
МЭДЭГДЭЛ

        Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж хувь хүн, байгууллагыг хуулиар далайлган сүрдүүлэх, дарамтлах, залхаан цээрлүүлэх явдлыг эсэргүүцэж байна. 2025 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ноорог.мн хуудсыг ажиллуулдаг багийн гишүүдийг саатуулж, ажлын зарим тоног төхөөрөмжийг нь хураасан явдал бол Монгол Улсын олон улсын хүний эрхийн үүрэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн хууль зөрчигдлөө.

Глоб Интернэшл Төв нь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд” үнэлгээ хийхээр ажиллаж байна.
2025/02/17891
Глоб Интернэшнл Төв болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Канадын Хууль ба Ардчилал төвийн боловсруулсан “Мэдээлэл Авах Эрхийн Үнэлгээ” (RTI) олон улсад ашиглаж буй аргачлалаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж байна.