Глоб Интернэшнл Төв болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Канадын Хууль ба Ардчилал төвийн боловсруулсан “Мэдээлэл Авах Эрхийн Үнэлгээ” (RTI) олон улсад ашиглаж буй аргачлалаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж байна.
Энэхүү үнэлгээ нь 2025 оны 1 сарын 25-аас 2025 оны 3 сарын 31-ний хугацаанд үргэлжлжх бөгөөд иргэдийн мэдэх эрхийг хангаж буй хуулийн хэрэгжилтийг үнэлэх, доголдож буй асуудлыг илрүүлэх, мэдээллийн ил тод байдал, түүний хүртээмж, чанарын асуудлыг сайжруулах зорилготой. Уг судалгаанд Улсын болон орон нутгийн мэдээлэл хариуцагч 20 байгууллагыг хамруулахаар төлөвлөжээ.
Тус үнэлгээ нь зөвхөн Монгол Улсад бус, дэлхий даяар мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх үйл явцыг сайжруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
Уг аргачлалыг Пакистан, Шри Ланка, Афканистан, Энэтхэг, Серб, Мексик, Словиан Албани, Хорват зэрэг орнууд өөрсдийн орны дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн иргэдийн мэдэх эрхийн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн байна.