Глоб Интернэшнл төв ТББ-ын гүйцэтгэх захирлаар Т.Аюушжав томилогдлоо

Глоб Интернэшнл төв ТББ (ГИТ) 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Удирдах зөвлөлийн хурал зохион байгууллаа. Тус хурлын шийдвэрээр  тэргүүн Х.Наранжаргалыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Т.Аюушжавыг гүйцэтгэх захирлаар томиллоо. Х.Наранжаргал нь тус өдрийн хурлын шийдвэрээр Глоб Интернэшнл төв ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар томилогдов. Тус хурлын бүрэлдэхүүнд УЗ-ийн гишүүн Б.Галаарид, Д.Аюуш, Л.Галбаатар, Ц.Батцэцэг нар оролцлоо. 

Т.Аюушжав нь 2009 оноос хойш ГИТ-д ажиллаж байгаа бөгөөд 2018-2019 онд Австралийн Сидней Их сургуульд “Нийгмийн бодлогоор мэргэшсэн хүний эрхийн магистр”-ийн зэрэг хамгаалсан юм. ГИТ-ийн тэргүүн Х.Наранжаргал, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Т.Аюушжавд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, тамгаа хүлээлгэн өглөө.