МЭДЭЭ
|
"Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь" бүсчилсэн сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна
2022/10/13992
МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалтад хуваарилсан төсөвт салбарын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг аймгийн хэмжээнд боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймгуудын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” бүсчилсэн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран “Гранд Як” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
|
|
Ментортой сэтгүүлч хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа
2022/09/30759
Залуучууд,эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх,сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан #МентортойСэтгүүлчхөтөлбөрийг 2022 оны 5 сарын 20-ноос 9 сарын 30-ны хооронд Глоб Интернэшнлтөвөөс зохион байгууллаа.
|
|
"Цахим үндэстний мэдэх эрх" хэлэлцүүлэг боллоо
2022/09/29989
Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийг тохиолдуулан “#Цахим_үндэстний_мэдэх_эрх” хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
|
|
Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр-2022
2022/09/271305
Хиймэл оюун ухаан, цахим засаглал бидний оршин буй дижитал ертөнцөд мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Эдгээр нь иргэдийг, тусгайлан бэлтгэсэн, хүртээмжтэй мэдээллээр хангах замаар цахим хуваагдлыг арилгахад тусалж илүү үр дүнтэй үйлчилгээг хүргэж чадна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар ил тод, хүртээмжтэй байдал сайжирч, иргэд төрийн мэдээлэл, үйлчилгээг шуурхай авах боломжтой болдог.
|
|
Ковид-19 Цар тахлын үеийн Иргэний болон улс төрийн эрхийн зөрчил
2022/09/121372
Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Ковид-19 буюу цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн хязгаарлалтын зарчимд нийцэж буй эсэхэд мониторинг хийсэн дүн шинжилгээг танилцуулж байна.
|
|
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторингийн явц
2022/09/082204
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийнхэрэгжилт болон тус хуулийн талаарх иргэд, төрийн албанхаагчдын мэдлэх ойлголтыг тандах мониторинг
|
|
“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн талаарх мэдлэг ойлголт, хэрэгжилтэд мониторинг хийнэ
2022/09/02989
Глоб Интернэшнл төв нь 2022 оны 9 дүгээр сарын 1-ээс 4 сарын хугацаатай “Миний эрх миний гарт” төслийг Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн зорилго нь Ковид19 буюу коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг үнэлж, иргэдийн иргэний болон улс төрийн эрхийг хангахад Засгийн газар, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
|
|
Монгол улсын холбоо, сангийн тухай хуулийн төслийн хураангуй дүн шинжилгээ
2022/05/301038
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сард Монгол Улсад төрийн бус байгууллагуудын (ТББ) үүсгэн байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл (“Холбооны тухай хууль”) болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл (“Сангийн тухай хууль”) гэсэн хоёр шинэчилсэн хуулийн төслийг өргөн барьсан.
|
|
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт ба кэйсэд суурилсан уулзалт болов
2022/05/301228
Глоб Интернэшнл төв Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах нь” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт ба кэйсэд суурилсан уулзалт”-ыг 5 дугаар сарын 26-ны өдөр 09:30-11:30 цагт Пума Империал зочид буудлын хурлын бага танхимд зохион байгуулав. Тус уулзалтад Нээлттэй Нийгэм Форум, Монголын Эмнести Интернэшнл, Цогц Хөгжлийн Үндэсний төв, ЛГБТ төв, Захиргааны Шинэ санаачлага ТББ, Хэрэглэгч сан, Сэтгэлзүйн Мэдрэмж ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон сэтгүүлчдээс бүрдсэн нийт 33 хүн оролцов.
|