Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторингийн явц

Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг” төслийн хүрээнд дараах мониторингийг хийж байна. Мониторингийн эхний үе шатын үр дүнгийн мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Мониторингийн зорилго: НМИТБтХ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн талаарх иргэдийн болон хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах

Мониторингийн хамрах хугацаа:

Мониторингийг хууль хэрэгжиж эхэлснээс хойших эхний 6 сарын хугацаанд хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шат нь 2022.05.01-2022.07.31-ний хугацааг хамарч буй бол хоёрдугаар үе шат нь 2022.08.01-2022.10.31-ний өдрийг хамарна.

Мониторингийн арга зүй:

НМИТБтХ-ийн хэрэгжилтэд мониторингийг дараах гурван аргаар хийж байна.

1. Мониторингийн хүрээнд иргэн болон төрийн албан хаагчдад зориулсан асуулга боловсруулж цаасан болон google.doc ашиглан мэдээлэл цуглуулав.

2. Иргэний нийгмийн байгууллагууд нийтийн мэдээлэл хариуцагч 5 субьектэд албан бичгээр болон амаар, цахимаар мэдээлэл хүсэж, түүнд мэдээлэл хариуцагчийн үзүүлсэн хариу үйлдэлд дүн шинжилгээ хийв.

3. НМИТБтХ-иар нээлттэй байхаар зарласан 44 мэдээлэл нь хуулийн дагуу нээлттэй байгаа эсэхэд мониторинг хийв.