МЭДЭЭ
|
Видео бүтээл хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулна
2023/04/181226
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжүүлтээр, Дэлхийн Банкнаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь MASAM II төсөл”-ийг 2020-2023 онд Глоб Интернэшнл төв, Дэлхийн зөн ОУБ хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд гүйтцэтгэх видео бүтээлийг хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулалт зарлаж байна.
|
|
Төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагуудад бүсийн сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа
2023/04/17842
Глоб Интернэшнл төвөөс (ГИТ) МАSАМ II төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагуудад бүсийн сургалтыг Архангай аймагт 2023 оны 4 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтын гол зорилго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй төсөв хөтөлбөрт иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх аргачлалыг чиглүүлэн заах бөгөөд уг аргачлалын талаар хамтран ажиллагч иргэний нийгмийн байгууллагуудад арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллалаа.
|
|
Иргэд төсвийн мэдээлэлтэй танилцахад хялбар боллоо
2023/03/281366
MASAM II төслийг Глоб Интернэшнл төвтэй хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн ТББ-ууд ИРГЭДИЙН ТӨСӨВ эмхэтгэлийг ил тод болгох, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг аймаг, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байна.
|
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор нэмэлт цэс хөгжүүллээ
2023/03/281585
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАSАМ II төслийн хүрээнд УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ЗОРИЛГООР “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнд нэмэлт цэс хөгжүүллээ. |
|
Глоб Интернэшнл төвөөс Цахим орчин дахь Хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэрийг хэвээр үлдээхийг УИХ-д уриалж байна
2023/03/15805
IFEX - Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээнээс мэдэглийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мэдэгдлийг энд дарж үзнэ үү.
2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-аас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийг батлахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. |
|
Олон нийтийн сүлжээний тухай эрсдэл дагуулсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг RSF сайшааж байна
2023/02/061235
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага нь сэтгүүл зүй болоод олон нийтийн мэдэх эрхэд аюул занал учруулж болзошгүй олон нийтийн сүлжээний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсаныг сайшааж, энэхүү хоригийг хүлээн зөвшөөрөхийг УИХ-д уриалж байна.
|
|
“ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023/01/27987
Глоб Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/ болон Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” хэлэлцүүлгийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-13:00 цагт зохион байгуулав. Хэлэлцүүлгийн эхэнд 2022 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг танилцуулав.
|
|
Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна
2023/01/191195
МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Засаг Даргын Захирамжийн дагуу төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго нь орон нутгийнхаа иргэдийн төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн бүтээлч, утга учиртай оролцоог нэмэгдүүлэх юм.
|
|
"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа
2022/12/26869
Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" буюу МАСАМ II төслийн хүрээнд "Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаарыг гаргалаа. "Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа.
|
|
“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа
2022/12/231113
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийн хүрээнд 2022 оны 12 сарын 22-ны өдөр “Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймаг дахь ЛЕОС ТББ, “Талын сувдан гүүр” ТББ–тай хамтран зохион байгууллаа.
|