
Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан #МентортойСэтгүүлч хөтөлбөрийг 2022 оны 5 сарын 20-ноос 9 сарын 30-ны хооронд Глоб Интернэшнл төвөөс зохион байгууллаа.

Хөтөлбөрт нийт 14 сэтгүүлч хамрагдаж, 7 менторын зөвлөгөө чиглүүлгээр мэргэжлийн ур чадвараа сайжруулахад зөвлөмж авч ажиллалаа.
Энэхүү хөтөлбөр нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд нийслэл хотын болон орон нутгийн сэтгүүлчид менторуудаас цахимаар тогтмол зөвлөгөө мэдээлэл авч ажиллаж байснаараа онцлог юм.

Ментортой ажилласнаар сэтгүүлчид бүтээлийн сэдэв, өнцөг, эх сурвалжаа зөв оновчтой тодорхойлох, хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх, улмаар хуулийн дагуу мэдээлэл авах хүсэлт гаргах зэргээр мэргэжлийн чадвараа нэмэгдүүлэхээс гадна орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагын талаар хамтран ярилцаж урам зориг авсан, мэдлэг ойлголтоо ахиулсан амжилттай хөтөлбөрөө өндөрлөж байна.
Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчдийг дэмжих төсөл санаачилгуудыг гурав дах жилдээ хэрэгжүүлж байгаа юм.
