"Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь" бүсчилсэн сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна.


МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалтад хуваарилсан төсөвт салбарын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг аймгийн хэмжээнд боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймгуудын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” бүсчилсэн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран “Гранд Як” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Тус сургалтыг Дэлхийн Банкны зөвлөх П.Ганчимэг, Э.Цогбаяр, Ж.Мягмар нар удирдан чиглүүллээ. Сургалтад эдгээр зургаан аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон ахлах мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Дэлхийн банкны зөвлөх П.Ганчимэг сургалтын нээлт, иргэдийн төсвийн агуулга, ач холбогдлыг танилцууллаа 

Оролцогчид энэхүү сургалтын үр дүнд иргэдийн төсвийн агуулга, ач холбогдол, иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх хэрэгслийн бүтэц, онцлог, эмхэтгэл бэлтгэхэд ашиглах мэдээлэл, тэдгээрийг бэлтгэх тухай мөн тус эмхэтгэл дэх аймаг болон сумдын нэгдсэн төсвийн мэдээлэл, аймаг/сумын хөрөнгө оруулалтын мэдээллийг бэлтгэх зэрэг агуулгын хүрээнд “Иргэдийн төсөв” эмхэтгэл бэлтгэх аргачлалд суралцаж байгаа юм.

Төслийн зөвлөх Ж.Мягмар, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Бурмаа 


Төслийн зөвлөх Э.Цогбаяр, ДЗМОУБ-ын төслийн зохицуулагч Б.Ууганхүү, С.Пүрэвдорж