МЭДЭЭ
|
Монголын Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн клубын анхдугаар чуулган болов
2008/11/202924
Монголын хэсэг эрдэмтдийн санаачилгаар байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн клубын анхдугаар чуулганаар Др.Проф С.Буднямын "Шинжлэх ухааныг сурталчлах хэрэгтэй юу?" илтгэлийг сонсож, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна. |
|
Цагдаагийн газар телевизүүдийн бичлэгийг иргэдийн эсрэг хөдөлшгүй нотлох баримт мэт ашиглаж буйг “Глоб Интернэншнл” төрийн бус байгууллага буруушаав.
2008/07/072399
2008 оны 7-р сарын 1-нд МАХН-ын өмнө болсон жагсаал, түүний дараа үссэн хямралт байдлын үзэр Улаанбаатар хотын телевизүүдийн хийсэн дүрс бичлэгийг Цагдаагийн Ерөнхий Газар өөрийн тайлбартайгаар гэмт хэргийн хөдөлшгүй нотлох баримт мэтээр энэ үед ганцаараа өргөн нэвтрүүлэх эрхтэй бөгөөд Засгийн газрын бүрэн хяналтад байгаа МҮОНТ-ээр байн байн нэвтрүүлж буйг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушаав.
|
|
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага фото зургийн сурвалжлагч Бямбасүрэнгийн Бямба-Очирын эмчилгээнд зориулан хандив цуглуулж эхэллээ.
2008/07/062599
“Өнөөдөр” сонины сурвалжлагч Б.Бямба-Очир 2008 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй намуудын дэмжигчдийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдалд шилжих явцад мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөж, дух нь цөмрөн Гэмтэл согогын төв хүргэгджээ. Тэрээр 2008 оны 2-ны шөнө яаралтай хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал нь хүнд хэвээр байна. Түүнд урт хугацааны эмчилгээ шаардлагатай, мөн гадаадад эмчлүүлэх хэрэгтэй талаар түүнийг эмчлэгч эмч нар нь зөвлөжээ.
|
|
Авьяаслаг залуу сэтгүүлчид тусалцгаая
2008/07/062661
2008 оны 7-р сарын 2-ны өдрийн нийтийг хамарсан эмх замбараагүй үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан Өнөөдөр сонины фото сурвалжлагч Б.Бямба-Очир хүндээр гэмтэн Гэмтэл Согогийн Клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
|
|
Зургаан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл жагсаал цуглаан, түүний дараа болсон үймээн самууны үеэр халдлагад өртжээ.
2008/07/052561
2008 оны 7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж байсан зургаан сэтгүүлч халдагад өртөж, эрүүл мэндээрээ хохирсонд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага гүнээ харамсаж байна.
|
|
Х.Наранжаргал: Төр редакцийн халдашгүй байдалд халдаж сэтгүүлчдэд хүчээр шахалт үзүүлж байна
2008/07/042708
- ОНРТ-ээс бусад радио, телевизийн үйл ажиллагааг зогсоочихлоо. Хэдийгээр онц байдал зарлаад байгаа ч үүнд хууль зүйн үндэслэл хангалттай бий юу?
- Манай Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёрт үүнтэй холбогдсон нэг заалт бий. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заалт байгаа юм. |
|
“Бизнесийн мэдээлэл” төсөл эхэллээ
2008/07/012482
“Глоб Интернэшнл” ТББ-аас Францад төвтэй Интерньюс-Европ байгууллагатай хамтран “Бизнесийн мэдээлэл” төсөл 2008 оны 04-р сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно. Төсөл нь Монгол улсын хөдөө орон нутгийн нүүдэлчин ард түмний амьжиргаатай холбоотой бизнес мэдээллийн урсгалыг хөгжүүлэх үндсэн зорилготой бөгөөд төслийн төгсгөлд хөдөө орон нутгийн бизнесийн мэдээллийн агентлаг байгуулагдах юм.
|
|
Хэвлэл мэдээлэл дэх материалын Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хянах, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг сургах сургалт боллоо
2008/05/252306
Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл, Филантропи хөгжлийн төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулсан. “Глоб Интернэшнл” ТББ Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хянаж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр тэнцвэртэй ажиллаж чадаж байгаа эсэх, далд сурталчилгаа хэр явуулж байна, сонгуулийн хуулийн хэрэгжилт ямаршүү байгааг хянах зорилгоор 1 сарын хугацаанд Үндэсний 6 телевиз, өдөр тутмын 3 сонин үндэсний хэмжээний 7 хоног тутмын 2 сонинг мониторинг хийхээр болсон. Хэвлэл мэдээлэл дэх сонгуулийн тэнцтэртэй байдлын мониторингийг 5-р сарын 19-нөөс хийж эхэлсэн бол .хуулийн хэрэгжилт, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг бэлтгэх сургалт 5-р сарын 23, 24 –ний өдрүүдэд болов.
|
|
...Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй...
2008/05/20639
Глоб Интернэшл Төв, АНУ элчин сайдын яам
|
|
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” ТББ-уудын нэгдсэн сүлжээ байгуулагдлаа
2008/05/142426
Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл, Филантропи хөгжлийн төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгууллаа. Сүлжээнд оролцогч байгууллагууд 2008 оны 5-р сарын 14-ны өдөр 11 цагаас Нээлттэй нийгэм форумын байранд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
|