2008 оны 7-р сарын 2-ны өдрийн нийтийг хамарсан эмх замбараагүй үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан Өнөөдөр сонины фото сурвалжлагч Б.Бямба-Очир хүндээр гэмтэн Гэмтэл Согогийн Клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний духны яс цөмрөн, цус хуралт үүссэн бөгөөд яаралтай мэс засал хийлгэсэн ч удаан хугацааны эрчимт эмчилгээ шаардлагатайг мэргэжлийн эмч нар нь сануулжээ. Б.Бямба-Очир нь Батзориг агсны нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах улсын уралдааны Гран-при шагналт 23 настай авъяаслаг залуу сэтгүүлч юм. Ардчилсан нийгэмд иргэн хүний салшгүй эрх нь Үзэл бодлоо илэрхийлэх, үнэнийг мэдэх эрх байдаг бөгөөд Олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэхийн төлөө амь биеэ үл хайхран, сэтгүүлчийн нэр төрөө өндөрт өргөн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн Б.Бямба-Очирын эмчилгээний зардалд зориулсан хандивын дансыг түүний ээж Д.Бямбасүрэн Хаан банкинд нээлгэсэн байна. Иймд Сэтгүүлч Б.Бямба-Очирын эмчилгээний зардалд хандив өргөхийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжил нэгт хамт олонд нь хандан Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийг эрхийг хамгаалан ажилладаг “Глоб Интернэшнл” ТББ уриалж байна.
Хандивын данс: Хаан банк 5029581509 “Глоб Интернэшнл” ТББ