Цагдаагийн газар телевизүүдийн бичлэгийг иргэдийн эсрэг хөдөлшгүй нотлох баримт мэт ашиглаж буйг “Глоб Интернэншнл” төрийн бус байгууллага буруушаав.
2008/07/07
2008 оны 7-р сарын 1-нд МАХН-ын өмнө болсон жагсаал, түүний дараа үссэн хямралт байдлын үзэр Улаанбаатар хотын телевизүүдийн хийсэн дүрс бичлэгийг Цагдаагийн Ерөнхий Газар өөрийн тайлбартайгаар гэмт хэргийн хөдөлшгүй нотлох баримт мэтээр энэ үед ганцаараа өргөн нэвтрүүлэх эрхтэй бөгөөд Засгийн газрын бүрэн хяналтад байгаа МҮОНТ-ээр байн байн нэвтрүүлж буйг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушаав.
Энэ тухай тус байгууллагын тэргүүн Х. Наранжаргал 2008 оны 7-р сарын 4-ний өдөр Ийгл телевиэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн юм. “Эдгээр бичлэгийг жагсагч, ажиглагчдын эсрэг ийнхүү ашиглахыг таамагласан телевизийн сувгууд бичлэгээ өгөхаас татгалзах эрхтэй байсан “ хэмээн тэрээр хэлэв.
Монголын цагдаа, шүүхийн практикаас үзэхэд, ялангуяа нэр төр, гүтгэлэг, доромжлолтой хоблоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний, эрүүгийн хэргийг шалгах, шийдвэр гаргахдаа хэвлэл мэдээллийн материалыг нотлох баримт гэж үздэггүй. Харихщн тэдгээр бичлэгийг ингэж ашиглаж туйлын буруу бөгөөд ёс зүйгүй хэрэг гэж бид үзэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэнийг буруутгах гэж бус олон нийтэд мэдээллээр үйлчлэхийн тулд ажилладаг.
Иймд бид Цагдаагийн Ерөнхий газрыг энэхүү зохисгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.