“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага фото зургийн сурвалжлагч Бямбасүрэнгийн Бямба-Очирын эмчилгээнд зориулан хандив цуглуулж эхэллээ.
2008/07/06
“Өнөөдөр” сонины сурвалжлагч Б.Бямба-Очир 2008 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй намуудын дэмжигчдийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдалд шилжих явцад мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөж, дух нь цөмрөн Гэмтэл согогын төв хүргэгджээ. Тэрээр 2008 оны 2-ны шөнө яаралтай хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал нь хүнд хэвээр байна. Түүнд урт хугацааны эмчилгээ шаардлагатай, мөн гадаадад эмчлүүлэх хэрэгтэй талаар түүнийг эмчлэгч эмч нар нь зөвлөжээ. “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага фото зургийн сурвалжлагч Бямбасүрэнгийн Бямба-Очирын эмчилгээнд зориулан хандив цуглуулж эхэллээ. Б.Бямба-Очир 23 настай, гэр бүлгүй, ээж, дүүтэйгээ байдаг. Өөрийн эрүүл мэнд, амь насыг үл хайрхан олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ нэр төртэй биелүүсэн Б.Бямба-Очирын эр зоригоор бид бахархаж байна.