Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хянах мониторингийг хэрхэн хийх талаар иргэн Д.Ламжав мониторчдод хичээл заасан. Тэрээр өөрийн боловсруулсан мониторингд хэрэглэх хуудсыг хэрхэн бөглөх талаар хэлж Монгол улсын их хурлын сонгуулийн тухайн хуулийг хэрэжүүлэх цаг хугацааны хуваарийг мониторчдод тарааж өгсөн. Иргэн Д.Ламжав 2008 оны сонгууль маш онцлог болохыг хэлээд нийтээрээ тохирсон зарчмыг чанд баримтлан үнэнч ажиллахыг сануулсан. Мониторчдод сонин, телевизийн мэдээ нэвтрүүлэг үзүүлж сонгуулийн хуулийн хэрэгжилтийн талаар байгаа эсэх дадлага ажлыг хийлгүүлэн судалгааны програамд оруулан юун дээр алдсан гэдгийг нь мониторчдод хэлж өгч байлаа. Мэдээлэл хэрхэн цуглуулах талаарх болон мэдээлэл цуглуулахад тохиолдож болох байнгын ба санамсаргүй алдаануудын талаар АУ-ы доктор Л.Буянтөгс багш хичээл заасан. Мониторинг хийх найвдартай байдал, нарийвчлал, байнгын ба санамсаргүй алдааг хэрхэн багасгах мониторинг хийж байхдаа юуг анхаарах талаар тэрээр хэлж байв. Санамсаргүй алдаанууд их байвал нарийвчлал муутай байдгийг онцлоод хамгийн түрүүнд ажиглалт явуулж буй орчноо тайван чимээгүй байлгах хэрэгтэйг мониторчдод зөвлөж байв. .
Хэвлэл мэдээллийн мониторингийн далд сурталчилгааны мониторинг хийх талаар Монголын хэвлэл мэдээллийн ажиглагч, сэтгүүлч Д.Цэрэнжав мониторчдод мэдээлэл өгсөн. Мониторингийг 2008 оны компанит ажил буюу түүнд оролцож буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй ямар нэгэн агуулга, арга хэлбэрээр холбоотой нэвтрүүлэг нийтлэлүүдийг бүртгэн авч тэдгээрээс янз бүрийн мэдээлэл, сурталчилгаа, түүний дотор далд сүрталчилгааг илрүүлэн тэмдэглэх аргаар явуулахыг мониторчдод хэлсэн. Тэрээр юуны өмнө мониторингд хамрагдаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмчлөл, эзэмшилийн талаарх мэдээллийг мониторчдод өгч 2004 оны сонгуулийн үед харэглэж байсан болон одоо явагдаж байгаа хэвлэл мэдээллийн далд сурталчилгааны жишээ хэлж дадлага ажил хийлгүүлэв.