Монголын хэсэг эрдэмтдийн санаачилгаар байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн клубын анхдугаар чуулганаар Др.Проф С.Буднямын “Шинжлэх ухааныг сурталчлах хэрэгтэй юу?” илтгэлийг сонсож, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна. Тус клубын гүйцэтгэх захирал Др.Проф Ш.Батмөнх “Бид Дэлхийн Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн холбооноос сэтгүүлчдэд зориулан гаргадаг он-лайн хичээлүүдийг www.wfsj.org/course/ орчуулан сэтгүүлчдийн ширээний ном, гарын авлага болгохын дээр сэтгүүл зүйн сургалт явуулдаг дээд сургуулиудад заах онолын болон дадлагын хичээлийн хөтөлбөр боловсруулах ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Монголын Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн клуб Дэлхийн Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ тавиад байна.
Дэлхийн Шинжлэх ухааны Сэтгүүлчдийн Холбоо www.wfsj.org