“Хүний түүх” цуврал баримтат кинонуудыг саналын хамт УИХ, Засгийн газар, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлнэ

“Хүний түүх” цуврал баримтат кинонуудад өгүүлсэн хүний эрхийн зөрчлүүд, түүнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, цаашид анхаарах асуудлын талаар боловсруулсан саналаа кинонуудын хамт УИХ, Засгийн газар, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, бэлгийн хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцөлийг бий болгох шаардлагатай байна

          ...Сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэл нэлээд өсөх хандлагатай байна. 2010 оны байдлаар хүчингийн гэмт хэрэг 345 бүртгэгдсэнээс нийслэлд 154 нь бүртгэгджээ. Хүчингийн гэмт хэргийн хохирогч нь бага насны, ялангуяа сургуулийн бага нас, өсвөр насны хүүхдүүд олон байгаа юм. 2010 онд 17 нас хүртэлх 152 хүүхэд хүчингийн гэмт хэргийн золиос болж бие махбод, сэтгэл санааны хувьд хүндээр хохирсон байна...
Дэлгэрэнгүйг энд дарж  PDF хувилбараар үзэж болно

Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна

         ...“Нийтийн эрх ашиг”, “нийтийн эрх ашгийн хэрэг” гэдэгт үр нөлөөний хувьд ганц хүнд гэхээсээ илүүтэйгээр олон нийтэд хамаатай, олон нийтэд хүрч үйлчлэх, тухайлбал, нийтийн эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрх, амьжиргааны түвшин, байгаль орчин, түүний баялаг, үр шимийг хүртэх, соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлуудыг ойлгоно. Тийм ч учраас нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөллийн үр нөлөө нь олон хүнд хүрч үйлчлэн ингэснээрээ хувь хүний өмгөөллөөс илүүтэйгээр хууль ёс, шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг билээ...
Дэлгэрэнгүйг энд дарж  PDF хувилбараар үзэж болно

Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

          ...Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүрэг төрийн анхдагч үүрэг хэдий ч эрхийн төлөө тууштай тэмцдэг, эрх мэдлийн цөөнхийн дуу хоолой болж явдаг хүний эрхийн хамгаалагчдын оролцоогүйгээр хүний эрх бодитой хэрэгжих боломжгүй билээ. Тиймээс олон улсын түвшинд хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, эрхийг нь баталгаажуулах асуудлаар олон чухал санал санаачлага өрнөж байна. Хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа нь ихэнх тохиолдолд бүхэл бүтэн тогтолцоо, хүчирхэг эрх мэдэлтнүүдтэй хийх тэмцэл байдаг тул тэднийг үр дүнтэй хамгаалах, эрхийг нь баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлага өнөөдөр тулгарч байна...
Дэлгэрэнгүйг энд дарж  PDF хувилбараар үзэж болно

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах үйл ажиллагааг хуульчлан зохицуулах шаардлагатай байна

           ...Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавьж буй өнөөгийн хяналтын тогтолцоо нь нэгдмэл биш, тодорхой хүрээгээр хязгаарлагдсан, буруутай албан тушаалтантай хариуцлага тооцох боломжгүй байгаа зэрэг нь хуулиас давсан зохицуулалт гарах, хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах, зөрчих, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэх, хүнд суртал, бичиг цаасны зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Энэ нь цаашлаад эдийн засгийн хөгжлийн хурдыг сааруулж, авлигыг өөгшүүлж, хувийн хэвшлийг албан бус сектор руу түлхэхэд хүргэдэг...
Дэлгэрэнгүйг энд дарж  PDF хувилбараар үзэж болно